Анх Герман улсад ирсэн миний сэтгэгдэл

Сайн байна уу Натуршутц Монгол ХХК ын хамт олонд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Би гадаад гарч гадаадад сурах юмсан гэж боддог байлаа.

Харин Герман улсыг зорино чинээ огт төсөөлж байгаагүй. Гэнэт л нэг өдөр ийм боломжийг би олж мэдээд ЭНЭ Л ЖИНЭХЭН БОЛОМЖ юм байна гэж бодсон.

Герман улс улам л намайг соронзон мэт татаж Герман хэлээ шууд сурч эхэлсэн. Удалгүй Герман хэлний шалгалтаа өгч тэнцээд Виз мэдүүлсэн.

Бүх зүйл маш богино хугацаанд  ердөө 6 сар дотор л амжсан. Үнэхээр итгэхэд хэцүү нь би Герман хэлний огт мэдлэггүй байж Герман хэлийг анхан шатнаас тус байгууллагын сургалтанд хамрагдаж 4 сарын хугацаанд Германаар хангалттай ярьж ойлголцож урилгаа хүлээн авчихсан. Тэгээд Германы ЭСЯманд визээ мэдүүлээд Ярилцлагаа хүртэл Герман дээр өгсөн гээд бод доо бүр герман хүнтэй ярьцлагаа хийж шууд тэнцээд Германы үндэсний Д ангиллалын ВИЗ авч чадсан байдаг. Энэндээ одоо хүртэл гайхдаг. Яагаад ийм хурдан, амархан бүх зүйл бүтвээ гээд. 

Герман улсад ирээд миний үзэл бодол өөрчлөгдсөн. Анх Герман улсад ирээд хүмүүс нь ямар хөдөлмөрч тэр дундаа бие биенийгээ маш их хүндэлдэг мөн цаг уурын байдал нь надад таалагдсан.

Манай улс эрс тэс уур амьсгалтай болоод ч тэрүү манайхаас хамаагүй дулаахан.

Би анх аупайр хөтөлбөрийг зүгээр л хүүхдүүдтэй цагийг өнгөрөөх юм байна гэж бодоол нээх сайн мэддэггүй байсан. Харин одоо бол хүүхдүүдтэй хэрхэн харьцах арга эвийг нь олох гээд олон талаас нь бодож судалж байгаа .

Энэ хөтөлбөрийн давуу тал нь хүн өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй биеэ дааж, шинэ соелтой танилцан Герман төдийгүй өөр орнуудаар аялах, мөн Герман гэр бүлээсээ маш олон сайн давуу талыг мэдэж авдаг.

Үүнд:

 Бие биенийгээ хүндлэн, хайрлах

 Гэр бүлийн харилцаа ямар чухал болох

 Хүнтэй хэрхэн харьцах

 Хариуцлагатай байдал

 Цагаа хэрхэн барих

 Өглөө эртлэн босох гээд амьдралд хэрэгцээтэй зүйлүүдийг олж авдаг нь маш их таалагдсан.

 Залуучууд бидэнд маш олон боломжийг нээж өгч байгаа та бүхэнд маш их баярлалаа.

Би 2018 оны 12 дугаар сард Герман улсад хүрэлцэн ирсэн. Удахгүй нэг жилийн маань хугацаа дуусах дөхөж байна. Би дараагийн жилийн хөтөлбөрөө аль хэдийн сонгосон. Австри улс суралцах зорилготой тул Австри улс Соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдангаа Герман хэлний мэдлэгээ дахин нэг жилийн хугацаанд улам гүнзгийрүүлэн суралцахаар шийдсэн. Австри улсад очсон хойно та бүхэнтэй туршлагаа хуваалцах болно.

Хүндэтгэсэн

Саруул

ХБНГeрман улс

2019-05-25