Герман улсад ирсэн миний сэтгэгдэл,
Намайг Хандаа гэдэг би 24 настай. Анх ирэхдээ маш их сандарч айж байснаа нуугаад яахав. Яагаад гэвэл би анх удаа л хилийн чандад гарч үзсэн Улс Герман улс байсан юм. Онгоцноос буугаад ачаагаа авчаад гарахад зочин айлын хүмүүс маань намайг угтаж авсан. Машинд суугаад гэрийн зүг явах зуураа цонхоор шинэ орчинтойгоо танилцангаа дотроо хаана ирч вээ би гэж бодсон.
Гэхдээ айлдаа ирээд тав тухтай өрөө, халуун дулаан гэр бүлийн уур амьсгал эрүүл хоол хүнс орчин гээд бүгд маш их таалагдсан.
Мэдээж эхлэл бүхэн хэцүү байдаг ямарч үед. Дасах дусам орчин, хүмүүсийн эелдэг харилцаа гээд л таалагдаж эхэлсэн.
Айлд байгаа ажилаа ингэж хийх ёстой гэж бодвол тиймэрхүү л сэтгэгдэл төрүүлнэ.
Би яг л гэртээ байгаа юм шиг байдаг. Айлынхаа хүмүүс болон хүүхдүүдтэй дотно нээлттэй өөрийн гэр бүл шигээ байдаг.
Тэд ч бас надад маш их сайн өөрийн охин шигээ ханддаг. Яагаад гэвэл би элэн далангүй харьцаж аливаа зүйлийг өөриймсөг ханддаг. Тэгээд эмэгтэй хүн болохоор гэрийн ажил хүнд санагддаггүй.
Энд бүх юм нь бэлэн болохоор хийхэд ч урамтай. Айлын хүүхдүүдтэйгээ одоо маш дотно болсон. Тэд эрхлэх үедээ надад эрхэлж хамт тоглож, гэрийн даалгаварт туслаж, өдрийг хөгжилтөй өнгөрүүлдэг.
Миний сурсан хамгийн гоё зүйл бол СОЁЛ , ЦАГ БАРИМТЛАХ, АЖИЛАА ТӨЛӨВЛӨХ, олон нийтийн тээврийн хэрэгсэлд зорчих гээд л маш олон шинэ зүйл сурсан.
Хамгийн гол нь Зорилго, Тэмүүлэлтэй байхад энд өөрийгөө нээн хөгжүүлэх, сурах, аялах гээд л маш олон зүйлүүд нээлттэй.
Герман улсад амьдрангаа хэлийг сайн сурчих юм бол цааш сурахад алзахгүй юм байна лээ. Нэг хэлээ сайн сурьчих юм бол дахиад өөр хэл сурах арга барилаа олоод авчихдаг учир тууштай хичээнгүй байхад бидэнд сурах зүйл маш их байдаг.
Герман улсад ирээд Нүд Тайлах гэдэг үгний утгыг жинхэнэ утгаар нь сайн ойлгосон. Тиймээс энэ ирсэн боломжоо маш сайн ашиглах болно.
Залуус бидэнд маш сайхан боломжыг нээж өгч байгаа Натуршутц байгуулгын хамт олонд маш их баярлалаа .
Хүндэтгэсэн
Хандаа
ХБНГeрман улс
2018.04 сар