Сайн байцгаана уу? Намайг Энхтунгалаг гэдэг. Би анх Герман улс руу явах хүсэл тэмүүллээр 7 сард Натуршутц компанитай танилцсан.
Миний хувьд Герман улс руу явж соёл заншилтай танилцана гэдэг маш том сайхан боломж байсан. Ингээд би сэтгэл шулуудан зорилгоо биелүүлэхээр шийдсэн. Тэр үед бодохдоо надад 3 том даваа байсан 3 сар гаран Төрөө багшаараа герман хэл заалгуулсаны үр дүнд Геоте шалгалтандаа тэнцэж нэг хүнд даваагаа давсан даа. Дараа нь зочин айлтайгаа дотносож өдөр болгон майлээр харилцаж видео чатаар ярьж таалагдахын тулд хичээж, хичээсэний эцэст айл маань ч намайг сонгож визэ мэдүүлхээр болоод 2 долоо хоногийн дараа “ Таны виз гарсан тул ирж авна уу” гэсэн сайхан мэдээгээр 2 дахь том даваагаа сэтгэл хангалуун давж билээ. Гэрийнхэн маань ч баярлаж надаар бахархаж байлаа. Ингээд нислэгийн тийзээ захиалж 1 сар хүлээх болж байсан. Тэр хугацаанд маш их догдолж Герман улс явах бэлтгэлээ хангасаар байтал нүд ирмэх зуур л нэгхэн сар хурдан өнгөрсөн. Аав ээж эмээдээ үнсүүлээд хүний нутагт биеэ дааж их зүйл сурж мэдэхийн тулд том аянд мордсон юмдаа. Ийнхүү 1 сарын 4-нд Герман улсад анх удаа хөл тавьж үзсэн минь энэ дээ.
Зочин айл маань маш эелдэгээр намайг тосож авсан. 7 настай охинтой ганц бие ээжтэй 1 жил байхаар болсон байдаг юм. Ингээд бид гэртээ ирээд надад гэр доторхоо танилцуулж сэтгэл хангалуун байлаа. Герман хүмүүс хүнд туслах маш дуртай хүмүүс шиг санагдсан. Бас их яриж юм тайлбарлах даа гаргууд хүмүүс...
Өдөр өдрөөр надад юу хийхийг минь зааж би ч яах юу хийх учраа олж авсан. Охин нь өглөө 8 цагаас 16 цаг хүртэл сургууль дээрээ байдаг тул би өглөө өдөржингөө завтай. Заваараа ойр хавийн хот, тосгоноор алхаж, автобус, галт тэрэг, трамбайгаар зугаалга хийж нүд тайлсан. 16 цагаас би охиныг нь тосож авах ёстой тэгээд 20 цаг хүртэл хамтдаа цагийг өнгөрөөж тоглож , мэдэхгүй үгээ асууж тайлбарлуулаад маш хөгжилтэй байдаг. Анхандаа 6 цаг охинтой байхад цаг маш удаан явж байгаа юм шиг байсан ч одоо бол нэг мэдэхэд л өдөр дуусаж цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Амралтын өдрүүдэд чөлөөтэй байдаг бөгөөд хичээлээ хийхэд ч амар байдаг.
Төд удалгүй 2 сард миний төрсөн өдөр болж хамтдаа тэмдэглэсэн. “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” гэсэн өгүүлбэрээс яг миний 20 нас шинэ зорилготой , шинэ орчинд , шинэ хүмүүстэй маш том алхмаар эхэлсэн юм. Үүндээ ч би маш их баяртай байсан.
Би Герман улсад ирээд нэг мэдэхэд л 5 сарыг ардаа үджээ. Охин нь ч надаа их дуртай болчихсон. Намайг явуулмааргүй байна гэж өдөр болгон тэврээд сайхан байна. Энэ хугацаанд маш олон зүйлийг шинээр мэдэж мэдлэгээ нэмэгдүүлсэн юм. Хамгийн их таалагдсан зүйл гэвэл :
✅ Айл болгон хогоо ялгаж хаядаг дахин боловсруулж болох болохгүй, цаас картон, шил лааз, пластик цаас гэх мэт
✅ Цаг барилт маш сайн Автобус, галт тэрэгнүүд тогтмол яг 1 цагтаа ирдэг. Хүмүүс нь ч ялгаагүй энэ бол маш том соёл
✅ Байгаль орчин нь янзтай. Герман улсын 2/3 нь ой модоор хүрээлэгдсэн байдаг. Хотын төвдөө хэт их бөөгнөрөлдөөгүй бөгөөд замын түгжрээ стресс гэсэн зүйлч байдаггүй. Хэдэн километр яваад л тосгонууд байдаг.
✅ Тосгон болгонд сүм байдаг. Энэ нь надад маш их таалагдсан. Загварлаг , өвөрмөц дизайн нэг тийм эртний сайхан мэдрэмжийг өгдөг.
За удахгүй ирэх болон ирэхийг хүсэж байгаа охид залуусдаа зөвлөж хэлэхэд шинэ орчинд шинэ хүмүүстэй ойлголцож дасан зохицоно гэдэг маш том мэдлэг. Монгол хүмүүс их махсаг болохоор махаа маш их санадаг. Би одоо лав махаа маш их санаж бүүр зүүдэлсэн ххэ Германд мах өдөр болгон иднэ гэж өдрийн од шиг л хэцүү их үнэтэй байдаг. Талх хиам бяслагаар л идээшдэг улсууд шүү ххэ.
Удахгүй би аялана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Франц, Итали, Швейцарь улсууд маш ойрхон хэдэн километр яваал байдаг гэж бодохоор гоё санагдаад байгаа. Ингээд л 1 жил үр дүнтэй үзсэн , харсан , мэдсэн зүйл ихтэй цагийг зөв өнгөрөөж байгаа юм даа. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт, алхам минь энэ байлаа. Олон хүүхдийн мөрөөдөл , зорилгод нь хүрэхэд тусалж байгаа Натуршутц хамт олондоо маш их баярладаг шүү