Герман улс, Nürnberg хотын ойролцоох жижиг хотод соёлын солилцооны хөтөлбөрөөр ирсэн.

Сайн байнуу?
Ирээдүйн залуу аялагчидаа
Намайг Наранжаргал гэдэг. 2019.11.28нд анх Герман улсад Nürnberg хотын ойролцоох жижиг хотод соёлын солилцооны хөтөлбөрөөр “Naturschutz”- байгууллагынхаа дэмжлэгээр ирсэн.

Та бүхэндээ өөрийн багахан туршлагаасаа хуваалцая. 
Анх ирээд мэдээж хэлний бэрхшээл маш их гарсан. Санаагаа буруу илэрхийлэх эсвэл буруу ярихаас айж ярихгүй байх гэх мэт. Миний бодлоор монголдоо та бүхэн дүрмийн мэдлэг ойр зуурын яриагаа сайн бэлтгээд ирэх нь чамд дараа дараагын асуудал үүсэхээс сэргийлэхэд чинь тусална. Тиймээс хамгийн чухал нь хэлээ сайн сураарай
Дараа нь мэдээж соёлын ялгаа. Идэж уух, харилцах харилцаа зан ааш, орчин гээд өөр зүйл маш их тэр хэрээр шантрах зүйлс бишгүй олон тохиолдсон. Гэвч хичээж зочин гэр бүлтэйгээ болоод бусад хүмүүстэй илэн далангүй нээлттэй байж чадвал амархан дасна аа миний хувьд одоогоор бүх юм OK.

Дараагийх нь маш чухал !!!
Та бүхэн зочин айлдаа өөрийн гэр бүл мэт хандаж, нээлттэй байж бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийж туславал германчууд таалагдсан хүндээ илүү сайн байдаг юм шиг санагдсан. Зочин айлын маань ээж их спортлог хүн. Тэр гүйх дуртай. Бид өглөө бүр 5-10км гүйдэг болсон. Хүүхдүүд мөн Аав их спортлог. Энэ нь надад маш их таалагдсан. Мөн тэд их нээлттэй хүмүүс. Хэрвээ чи сурахыг эрмэлзэж хүүхдүүдтэй илүү ярьж өөрийгөө дайчилж чадвал чиний ярианы чадвар ч илүү сайжрах болно.

Энд ирээд нэг л мэдэхэд 6 сар болчихсон байна.
Маш олон зүйлсийг сурч мэдэж авжээ. Мөн цаашлаад “Австри” улсруу соёлын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа.
Энэ бол миний амьдралдаа хийсэн маш том зөв сонголтуудын нэг.
“Naturschutz”-ын хамт олонг сонгож аялалд гарахаар зэхэж байгаа залуу аялагчиддаа хандаж хэлэхэд маш урт, адал явдал чамайг хүлээж байгаа шүү. Битгий шантар битгий бууж өгөөрэй. Та бүхэнд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Мөн энэ хүртэл ирэх хаалгыг нээж өгсөн “Naturschutz”-ыхандаа маш их баярллаа. Та бүхэндээ мөн ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
2020.05.29.