Герман улсад тэтгэлэгтэйгээр мэргэжил эзэмших хөтөлбөр та байдагийг мэдэх үү?

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ - AUSBILDUNG

“Герман чанар-Германд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүний чанар, үнэ цэнэд та бүхэн эргэлздэггүй. Тэдний машин, тоног төхөөрөмж, эм, үйлчилгээ алийг ч сонгосон бүгд л адилхан сэтгэл ханамж өгөх бөгөөд харьцангуй үнэтэй, харин баталгаатай. 

Герман чанарыг бүрдүүлэгч хүчин зүйлс дотроос хамгийн чухал нь Герман хүний ур чадвар мөн. Тэд зөвхөн танхимд хичээлд суугаад байх биш, анхнаасаа л хэрэглээний дадлага, туршлага эзэмшихээс гадна, тохирсон цалин авна гэдгээрээ энэхүү хосолсон мэргэжлийн сургалт маш онцлог талтай. 

2020 оны 3 дугаар сарын 1-нээс ХБНГУ-д ажиллах мэргэжлийн боловсон хүчний тухай шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Шинээр хэрэгжиж эхэлсэн хууль журам нь Европын Холбооны бус орны мэргэжлийн боловсон хүчин Германд ажиллах боломжийг нээн өгч байна. 

 

AUSBILDUNG СОНГОХ 5 ШАЛТГААН

1. Хангалттай дадлага хийх

Онол дадлага хослуулан суралцах нь сурах сонирхлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Герман улсын мэргэжлийн сургалтын тогтолцоо олон талын ач холбогдолтой байдаг. Учир нь та зөвхөн танхимын сургалтанд суугаад зогсохгүй, үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцан дадлагажих болно. Түүнчлэн, багш нар долоо хоногт нэгээс хоёр өдөр, эсвэл хэд хэдэн блок сургалтаар шаардлагатай мэргэжлийн мэдлэг олгоно. Онол, дадлага хосолсон сургалтын ачаар та ажил, мэргэжлийн ертөнцөд сайтар бэлтгэгдэн төгсөх болно. 

2. Элсэн суралцах боломж: 

Залуу боловсон хүчин, залгамж халаа эрэлттэй байдаг. Олон салбарт мэргэжлийн боловсрол эзэмшиж буй суралцагч хайж байдаг тул дунд мэргэжлийн сургалтанд суралцаж эхлэх боломж хавьгүй өндөр. 2019 оны 1-р сард л гэхэд 69,700 сургалцагчийн орон тоо сул орхигдсон байна. 

3. Орлого:

Суралцахын зэрэгцээ цалин авна. Германд дунд мэргэжлээр сурч эхэлсэн өдрөөсөө орлоготой болно. Компаниуд таны хийсэн ажлын хөлс буюу цалинтай дүйцүүлэх мөнгөн төлбөр олгодог.

4. Ажлын гараа: 

Ажилд орох өндөр магадлалтай. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байх нь германы хөдөлмөрийн зах зээлд гарах тийз чинь байж болох юм. Учир нь мэргэжлийн боловсролын сургалтаа амжилттай дүүргэсэн суралцагчдын гуравны хоёрыг дадлагажуулагч үйлдвэрүүд шууд ажилд авдаг. Ийнхүү та мэргэжлийн боловсон хүчин болоод зогсохгүй хангалттай орлого олох болно. Компани, өдөр тутмын ажлын явц, хамтран ажилладаг хүмүүсээ аль хэдийн таньж мэддэг болсны үр ашгийг ч хүртэх болно.

5. Хэтийн төлөв: 

Ажил мэргэжлээрээ ахиж дэвших боломж сайн. Мэргэжлийн боловсрол эзэмшсэнээр та ирээдүйд маш сайн бэлтгэгдсэн байх болно. Учир нь тууштай, чадварлаг мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байдаг. Зарим  салбарт их дээд сургууль төгсөгчдөөс илүү мэргэжлийн боловсрол эзэмшсэн мэргэжилтэн  эрэлттэй.

 

AUSBILDUNG СУРГАЛТЫН ОНЦЛОГ

  1. Мэргэжлийн сургалтыг онолын талаас мэргэжлийн сургууль заана.
  2. Практик талаас нь аж ахуйн нэгж хариуцан өөрийн компанийн тоног төхөөрөмж дээрээ ажиллуулж, дадлагажуулна.
  3. Аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулна. 3 жилийн хугацаатай суралцана.
  4. Тухайн суралцах эхлэсэн өдрөөсөө тэтгэлэгт цалин авна.
  5. Төгсөөд мэргэжлийн үнэмлэхтэй болно, зэрэг дээшлүүлж мастер болох боломжтой.
  6. Үргэлжүүлэн тухайн аж ахуй нэгж дээрээ ажиллах боломжтой. 

 

ГЕРМАН ХЭЛНИЙ МЭДЛЭГ:

Герман хэл огт мэдэхгүйгээр сурах боломжгүй нь тодорхой. Дадлагажуулан сургагч байгууллага болон мэргэжлийн сургуулийн орчинд герман хэлээр ярина. Гадаад залуус дадлагажуулан сургадаг зарим байгууллага тэдэнд зориулан герман хэлний тусгай сургалт, дамжаа хичээллүүлэх замаар герман хэл сурахад нь тусалж дэмждэг. Тиймээс байгууллагын зүгээс тавьж буй саналыг судлах хэрэгтэй. Эсвэл эх орондоо ямар нэг хэлний курсэд сурч болно.

Хэлний мэдлэгийн сертификат нь шалгалт авах эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн байгууллагаас олгосон байх ёстой.

Монголд одоогоор ганцхан Гёте-Институт л энэ шаардлагад нийцэж байна.

Герман хэлний мэдлэгийн сертификат – В1 ба түүнээс дээш

Визийн мэдүүлгээ өгсөнөөс хойш герман хэлний сертификатыг тодорхой хугацаанд нөхөн өгч болдог бөгөөд ЭСЯ-наас энэхүү хугацааг тодорхой зааж өгнө.

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:

Герман_хэлний А1, А2, В1 эрчимжүүлсэн сургалтандаа #элсэлт авч байна.

Хил_хаалттай ч - Хэлээ_сурцгаая. Боломжийг Бодит Болгоцгооё

НАТУРШУТЦ МОНГОЛ компанийн дэргэдэх Герман хэлний сургалтын төв
☎️: 9️⃣9️⃣0️⃣7️⃣➖6️⃣9️⃣0️⃣6️⃣
“#IAPA International Au Рair Assosation” Олон улсын байгууллагын Албан ёсны эрхтэй Монгол дахь цор Ганц Гишүүн #итгэмжлэгдсэн, #15_жилийн_туршлагатай байгууллага..