2020 оны 3 дугаар сарын 1-нээс ХБНГУ-д ажиллах мэргэжлийн боловсон хүчний тухай шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Шинээр хэрэгжиж эхэлсэн хууль журам нь Европын Холбооны бус орны мэргэжлийн боловсон хүчин Германд ажиллах боломжийг нээн өгч байна.
Одоогоор германд 350 орчим төрлийн Ausbildung -дунд мэргэжлийн хосолсон сургалтаас сонгон суралцах боломж залууст нээлттэй байна.Танд ямар мэргэжил таалагддаг, та ямар авъяас сонирхолтой вэ гэдгээ эхлээд эргэцүүлэн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ямар хичээл танд сонирхолтой байдаг, хүмүүстэй хамтарч ажиллах дуртай юу, компьютер дээр ажиллах дуртай юу, эсвэл том суурь машин, багаж, тоног төхөөрөмж дээр ажиллах нь илүү таалагдаж байна уу? Юу хүсэж, сонирхож байгаагаа мэдсэний дараа өөр тохирсон мэргэжлээ хайх хэрэгтэй.
Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлүүд:
- Оффис менежер
- Жижиглэнгийн худалдааны мэргэжилтэн
- Худалдааны зөвлөх
- Өндөр настан асрагч
- Автомашины засварын (инженер)
- Аж үйлдвэрийн худалдааны менежер
- Эмнэлгийн туслах ажилтан
- Элэктрон техникч
- Шүдний эмчийн туслах
Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжлүүд:
- Агаарын хөдөлгөөний хянагч
- Усан онгоцны механикч
- Өндөр настан асрагчийн мэргэжил
- Цагдаа
- Нийгмийн даатгалын мэргэжилтэн
- Нисэх онгоцны механикч
- Төхөөрөмж, системийн электроникийн мэргэжилт
- Физикийн лаборант
- Банкны мэргэжилтэн