AUPAIR ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОХ 9 ШАЛТГААН

Герман улсад ажиллаж, амьдрах эрхтэй Соёлын солилцооны Олон улсын AU-PAIR хөтөлбөрийн 2021 оны бүртгэл эхэллээ. 

Энэхүү соёлын солилцооны хөтөлбөрөөр Германчуудын амьдралын хэв маягийг таньж мэдэхээс гадна Европын орнуудаар аялаж зугаалах боломжийг 18-26 насны залуусдаа нээж байна.

AUPAIR СОНГОХ 9 ШАЛТГААН

  1. Орчинд нь Герман хэл сурна. Давхар Герман хэлний стандарт курст хамрагдана.
  2. Шинэ соёлтой танилцана.
  3. Шинэ найз нөхөдтэй болно.
  4. Шинэ туршлага хуримтлуулна.
  5. Европын бусад орноор аялана. Амралт, чөлөөт цагаар Европын орнуудаар аялах боломжтой.
  6. Байр, хоол унд, даатгалтай.
  7. Халаасны мөнгө сар бүр авна. Сар бүр 280 Евро буюу нэг жилд 11 сая төгрөг. Мэдээж энэ тийм их мөнгө биш гэхдээ байр хоол, даатгал нь үнэгүй гэхэд бол бас энэ халаасны мөнгөнөөсөө хэлний курсын төлбөрөө төлөөд бас хямдхан аялачихна гэхээр бас их том боломж шүү.
  8. Банкны баталгаа шаардахгүй. 
  9. Нийт зардал ердөө 3,7 сая төгрөг. 

 

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ: Герман улсад байх хугацаандаа хөтөлбөрийн дараа үргэлжлүүлэн дараах ХЭД ХЭДЭН боломжийг атгаж авна.

САЙН ДУРЫН НИЙГМИЙН АЖИЛ (FSJ): Герман улсад үргэлжүүлэн ажиллах боломжтой.

Энэхүү ажилд хамрагдсанаар сайн үйлс хийх, өөрийн бие даасан байдал, өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олж авах, ирээдүйн зорилгоо тодорхой болгох, практик туршлага олж авах боломжтой. Нийгэм дэхь сайн дурын оролцоо нь Ausbildung суралцахаар өргөдөл гаргахад маш чухал ач холбогдолтой.   

 

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ (AUSBILDUNG): Герман улсад үргэлжлүүлэн мэргэжил эзэмших боломжтой.

Онол дадлага хослуулан суралцана. Суралцахын зэрэгцээ цалин авна. Германд дунд мэргэжлээр сурч эхэлсэн өдрөөс орлоготой болно. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байх нь германы хөдөлмөрийн зах зээлд гарах тийз чинь байх болно. Ажил мэргэжлээрээ ахиж дэвших боломж сайтай. 

 

АВСТРИ УЛСАД AUPAIR-ААР АЖИЛЛАХ: Герман улсаас үргэлжүүлэн Австри улсад ажиллах боломжтой.

Хэрэв та Австрийн их сургуульд суралцахаар төлөвлөсөн бол Австри улсад нэг жил Aupair-аар ажиллах нь хамгийн оновчтой шийдвэр байх болно. Их сургуулийн хэлний бэлтгэлийн дундаас дээш түвшинд суралцахад дөхөм болно. Мөн их сургуульд суралцахтай холбоотой гарах нэн шаардлагатай зардлууд болох бичиг баримт баталгаажуулалтын төлбөр, сургалтын төлбөр, амьдрах байрны барьцаа эхний сарын түрээс гэх мэт зардлуудаа нэг жилийн Aupair -аар ажилласан халаасны мөнгө болох 16 сая орчим төгрөгөөсөө санхүүжүүлэх боломжтой болдог.

 

АВСТРИ УЛСАД СУРАЛЦАХ БОЛОМЖ: Герман улсаас үргэлжүүлэн Австри улсад суралцах боломжтой.

Австри бол суралцахад хамгийн тохиромжтой орон юм! Австри нь Европын төвд оршдог бөгөөд түүний газар нутгийн тогтоц, хотууд нь олон янзын, гайхалтай үзэсгэлэнтэй юм. Нийт 350,000 гаруй оюутантай дэлхийн хэмжээний 70 их, дээд сургууль байдаг. Австрийн их, дээд сургуулийн оюутнуудын 25 хувь нь гадаадаас ирдэг.