Герман хүмүүс хэрхэн цаг төлөвлөж хэрхэн ашиглаж байгааг анхандаа хараад их гайхаж байсан.

Сайн байна уу Намайг Номуунаа гэдэг. Би 24 настай Би 2017оны 11 сараас 2018 оны 11 сар хүртэл Аu- pair хөтөлбөрт хамрагдсан. Энэ хугацаанд маш олон зүйл сурч мэдсэн.

1-рт: Хамгийн түрүүнд цаг төлөвлөлт болон ашиглалт. Герман хүмүүс хэрхэн цаг төлөвлөж хэрхэн ашиглаж байгааг анхандаа хараад их гайхаж байсан.

2-рт өөрийгөө илэрхийлж хүнтэй харьцах чадвар.

Монгол охидууд их ичимхий өөрийнхөө хэлэх гэснийг хэлж чадахгүй их хүний үгээр байдаг. Өөрийнхөө үзэл бодол сэтгэл хөдлөлийг чөлөөтэй илэрхийлж сурсан.

3-рт биеэ даах,тэвчээр. Эцэг эх, эх ороноосоо хол байгаа хүн өөрийнхөө хийж чадахаас чадахгүйг хүртэл хийх тэсвэр тэвчээр хатуужил.

4-рт мөнгөө зөв зарцуулах ба аялах. Хамгийн түрүүнд 260€ оо хаана хэзээ нь хадгалж хэзээ нь үрж хэрхэн аялах. Дэлхий тийм ч хол биш маш ойрхон гэдгийг сурч авсан.

1 жилийн хугацаанд хэлний мэдлэгээ дээшлүүлэнгээ 4 улсын 7 хотоор аялсан .Залуу хүн юм үзэж нүд тайлснаар ертөнцийг харах өнцөг өөрчлөгддөг.

Одоо Австри улсын Венын их сургуулийн хэлний бэлтгэлд явж байгаа.Дараагаар нь их сургуульдаа элсэн орох гэж байгаа.

Монголын мянга мянган залуулсд энэхүү сайхан боломжыг олгож байгаа Натуршутц байгуулгын хамт олон та бүхэнд маш их баярлалаа.

Хүндэтгэсэн: Номуунаа

2019.05.10