Сайн байна уу,
Натуршутц Монгол ХХК ны хамт олон, Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Би ХБНГерман улсад ирэхээсээ өмнө гадаадад амьдрах боломжгүй гэж боддог байсан. Харин та бүгдийн туслалцаа дэмжлэгээр Au-pair хөтөлбөрөөр гарч ирсэндээ маш их баяртай байна.
Хамгийн түрүүнд биеэ дааж сурах, бусад хүмүүстэй хэрхэн харилцах, амьдралыг харах хандлага хүртэл өөрчлөгдөж байна. Өөрийн гэсэн зорилго хүсэл эрмэлзэлтэй болж илүү тэвчээртэй болж байгаа нь надад маш их мэдрэгдэж амьдралд илүү суурьтай хандах болсон. Маш хариуцлагатай байж илүү нээлттэй болж чадсан.
Та бүхэнд маш их талархаж байна.
Айл маань маш найрсаг үргэлж тусалж дэмждэг.
Энэ хөтөлбөр нь залуучууд бидэнд ялангуяа энэ цаг үед маш том боломжийг нээж өгч ирээдүйн зорилгод маань хүрэхэд бодит нэг алхам ойртож чадсан.
Гүнээ талархсан Au-pair Г. Дагиймаа
2019 оны 04 сарын 10 өдөр
ХБНГерман улс, Hanau Stadt