Герман улсын Франктурт хотод Герман хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа

Натуршутц Компани нь 10 жилийн ойгоо угтан Герман хэлний багш, менежер Г. Дэлгэрмааг 2014 оны 7 сарын 5наас 8 сарын 3 хооронд Герман улсын Франктурт хотод Tandem гадаад хэлний академид герман хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан байна.

Багш, менежер Г.Дэлгэрмаагийн багш нарын мэргэжил дээшлүүлэх курст хамрагдсан талаар товч сэтгэгдэлийг энд хүргэж байна.

Өнгөрсөн зун буюу 2014 оны 7 сарын 5наас 8 сарын 3 хооронд ХБНГерман улсан бизнесын хамгийн том хот болох Frankfurt хотод очиж Герман хэлний чиглэлээрээ мэргэшүүлэх сургалтанд хамрагдах боломж олгосон Натуршутц Академийнхаа хамт олонд юуны өмнө талархсанаа илэрхийлэе.

Суралцах хугацаандаа орон орноос ирсэн мэргэжил нэгт залуустай танилцан, туршлага солилцох төдийгүй Герман орны соёл, ёс заншлын зах зухаас суралцах боломжтой байсан.

Хэдийгээр богино хугацаанд боловч энэ нь миний цаашдын ажил хөдөлмөрт тодорхой хэмжээний хувь нэмэр болж чадсан.

Миний зүгээс энэхүү санаачлагыг цаашид үе үеийн багш, ажилтнуудад залгамж холбоотой хэрэгжүүлэхийг хүсэхийн сацуу тус Академийн хамт олоны цаашдын ажил, амьдралд амжилт хүсье.

Г.Дэлгэрмаа

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!