Натуршутц Герман хэлний академи герман хэлний 5 дахь удаагийн олимпиадыг санхүүгийн ивээн тэтгэгчээр оролцож 2 төвшний 2-р байрт 2 оюутан, 3-р байрт 2 оуютануудад мөнгөн шагнал олголоо.
5 дахь удаагийн герман хэлний олимпиад
МУБИС-ийн ГХС , Герман Хэл Арга Зүйн Тэнхэм нь Германы Эрдмийн Солилцооны Албатай (DAAD )хамтран ГХС –ийн 20 жилийн ойг утган 2013 оны 03-р сарын 30-ны өдөр герман хэл сурч буй оюутнуудын дунд ГЕРМАН ХЭЛНИЙ V ОЛИМПИАДЫГ зохион байгууллаа. Натуршутц- Герман хэлний академи тус олимпиадад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллав.
Олимпиадад МУБИС, МУИС, ШУТИС, ХУИС, БХИС, Орхон ИС-ийн нийт 76 оюутан (B1 төвшинд 34 оюутан, B2 төвшинд 42 оюутан) оролцлоо.
Тус олимпиадыг Европын хэлний нэгдсэн стандартын В1, В2 төвшний шалгуураар явуулсан бөгөөд шалгалтын материал бичгийн болон аман шалгалтын хэсгээс бүрдэж байв.
Энэ жилийн олимпиадын онцлог нь 2 төвшний 1-р эзэлсэн оюутан тус бүр Германы Эрдмийн Солилцооны Албаны тэтгэлэгээр ХБНГУ-ын аль нэг хотын Их, Дээд сургуулийн харьяа хэлний курст суралцах эрхийн бичгээр шагнуулав. удаах байруудын мөнгөн шагналыг Натуршутц- Герман хэлний академи олголоо.
Олимпиадын В1 түвшинд:
1-р байр: Г. Отгон-Үрэл (МУБИС-ГХС-ГХАЗТ-2-р курс)
2-р байр: Б. Маргад-Эрдэнэ (ШУТИС)
3-р байр: Б. Хуншагай(ШУТИС)
Олимпиадын В2 түвшинд:
1-р байр: Э. Батчулуун (МУИС-ФЭС-2-р курс)
2-р байр: Б. Золзаяа (МУБИС-ГХС-ГХАЗТ-3-р курс)
3-р байр: Г. Уянга (МУБИС-ГХС-ГХАЗТ-4-р курс) нар тус тус шалгарлаа.
Олимпиадад байр эзэлсэн оюутнуудын шагналыг 2013 оны 04-р сарын 02-ны өдөр МУБИС- ГХС-ийн захирал дэд проф. Г. Цогзолмаа, ГХАЗТ-ийн эрхлэгч Д. Лхамхүү, ГЭСА-ны төлөөлөгч Ч. Сарнай, Ларс , Натуршутц- Герман хэлний академийн ерөнхий менежер Г. Төрбат нар байлцан гардуулав.