Австрийн Вена хотоос зочин айл хайж байгаа Соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогч Германаас байна уу?

Австрийн Вена хотоос зочин айл хайж байгаа Соёлын солилцооны хөтөлбөрийг оролцогч Германаас байна уу?

Энэхүү соёлын солилцооны хөтөлбөрөөр Австричуудын амьдралын хэв маягийг таньж мэдэхээс гадна Европын орнуудаар аялаж зугаалах боломжийг 18-26 насны залуусдаа нээж байна. Үргэлжлүүлэн Австрийн их сургууль, коллежид элсэн суралцах боломж нээлттэй.

2020 оны 9 дүгээр сар болон 11 дүгээр сард урих хүсэлтэй ВЕНА ХОТЫН 2 зочин айлын хүсэлт ирлээ.

Тавигдах шаардлага:

  • Герман улсад Соёлын солилцооны хөтөлбөрөөр ажиллаж, амьдардаг байх
  • Герман улсад оршин суух зөвшөөрөлтэй байх, зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх
  • 11 дүгээр сард урих айлын хувьд жолооны үнэмлэхтэй байх, жолоо барьдаг байх маш чухал.

Герман улсад байгаа бол танд маш давуу тал бий болно.

  • Цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэнэ.
  • Зөвхөн оршин суух зөвшөөрлийн төлбөр төлнө. 
  • Маш богино хугацаанд 1-2 сарын дотор амжина.

 

AU-PAIR -ААР АЖИЛЛАХ НӨХЦӨЛ

  • Aupair-аар ажиллах хугацаа 1 жил байна.
  • Хүүхэд харах, гэрийн ажилд туслах нийт цаг долоо хоногт 18 байх 
  • Танд долоо хоногт 1,5 дараалсан өдөр амрах эрх 
  • Хуулинд заасан баярын өдрүүдэд үндсэндээ чөлөөтэй байх, амарч болно.
  • Ээлжийн амралт (жилд ажлын 30 хоног)
  • Хүлээн авагч айлын зүгээс танд хувийн өрөө гаргаж өгнө.
  • Тухайн айлд байх хугацааны хоол ундны зардлыг хариуцна.
  • Сар бүр халаасны мөнгө гэж тогтмол 466.16 Евро (нэг жилд 5593.92 Евро буюу 16,781,760.00 төгрөг) авдаг. 
  • Та жилд нийт 15 удаагийн хөдөлмөрийн хөлс авах эрхтэй.
  • Хүлээн авагч айл нь Au-pair-н хувийн эрүүл мэндийн даатгал хийлгэнэ.
  • Даатгалын төлбөрийг Au-pair өөрөө төлнө
  • Хүлээн авагч гэр бүл нь хэлний курсийн төлбөр болон хэлний курсэд явах унааны зардлын хагасыг төлнө.

ХАЛААСНЫ МӨНГӨ, Аялалын зардал

  • Aupair-аар ажиллахын зорилго нь хэлний болон тухайн оронтой илүү сайн танилцсанаар ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхэд оршино.
  • Иймд Aupair нь хөдөлмөрийн хөлс бус, харин халаасны мөнгө авна. Халаасны мөнгө ньосарын 466.36 евро байна. Нэг жилд 5593.92 Евро буюу 16,781,760.00 төгрөг. 
  • Халаасны мөнгө бол чиний хувийн хэрэглээний зардалд зориулсан мөнгө тул чөлөөт цаг болон зарим шаардлагатай зүйлдээ зарцуулаарай: ü Хэлний курс ü Үзвэрийн билет ü Унааны зардал ü Амралт, зугаалга ü Ресторан, кафе-р үйлчлүүлэх ü Косметик ü Хувцас ü Гар утас ü Аялал г.м. .

Харин Монгол улсаас виз мэдүүлэх тохиолдолд дараах зардлуудыг илүү төлнө:

  • Бичиг баримтын баталгаажилтын төлбөр/ Австрийн өргөмжит Консулын газарт 160 Евро
  • Визний хураамж 120 Евро
  • Оршин суух зөвшөөрлийн төлбөр 110 Евро
  • Бээжин явах зардал нэмж тооцогдоно. Учир нь Монголоос виз мэдүүлэгчид нь өргөдлөө Бээжин дэх Австрийн Элчин сайдын яаманд өгнө. Өргөдлийг өөрийн биеэр авчирч өгөх шаардлагатай.
  • Виз гарсаны дараа очиж авах эсвэл тусгай үйлчилгээгээр авчруулах зардал нэмэгдэж гарна.