Алдарт хөгжмийн зохиолч Моцартын төрсөн хот Салзбургээс мэндчилж байна.

Сайн байна уу. Залуусаа
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе.
Алдарт хөгжмийн зохиолч Моцартын төрсөн хот Салзбургээс мэндчилж байна.
Австри улсын талаар сэтгэгдлээ хуваалцая.
Анх Австрид энэ улсын талаар ямар ч мэдээлэлгүй ирж байсан болохоор их л айж байсан. Хүмүүс нь ямар характертай бол, австри аялга ойлгодог байгаа яанаа гэсэн айдсууд зөндөө байсан. Гэхдээ тусархаг сайн хүмүүсийн ачаар тэр айдсаа аль хэдийнээ давсан. Миний хувьд Австрид ирээд 8 сар болж байна. Энэ хугацаанд маш олон зүйлийг мэдэж, найз нөхөдтэй болж мөн өөр зөндөө улсуудруу аялсан. Салзбург хотын хувьд маш алдартай мөн бусад хотуудаасаа хамгийн өртөг өндөртэй хот нь. Энд Моцартхаус, хайрын гүүр, дэлхийн алдартай бренд Porsche, Jaguar, REdbull зэрэг компани тэдгээрийн машины музейнууд байдаг. Хамгийн гайхалтай нь шинэ жилээр Австри улсын хамгийн том “шинэ жилийн үзэсгэлэн худалдаа” Салзбургд болдог. Ийм сайхан зүйлийг үзэх гэж маш их жуулчид ч ирдэг.
Миний ажигласан хамгийн гол зүйл нь энд хүн өөрөө хичээж, хүсэж, хийж чадвал маш их боломжууд байдаг.

Миний хувьд Naturschutz-ын хамт олноор зуучлуулсандаа маш их баярладаг.

Маш найдвартай бат бөх хана Хэрэм адил миний ард үргэлж тусалж дэмжиж байдаг та бүхэндээ БАЯРЛАЛАА.
Хүндэтгэсэн
Билгээ

2020-05-30