Герман улсыг яагаад сонгох болсон шалтгаан
Намайг жаахан байхад манай эгч Герман улс руу суралцахаар явсан. Буцаж ирээд дүү нартаа маш гоё зүйлсийг авчирч, Герман улсын түүх соёл, хүмүүсийн зан араншин, Герман хүмүүсийн амьдралын хэв маяг мөн аялсан хотуудынхаа гоё зурагнуудыг үзүүлсэн тэр цаг мөчөөс эхлэн том болохоороо заавал Герман улсад очиж үзэхийг мөрөөдөж эхэлсэн.
Ингээд олон жилийн дараа 20 нас хүрсэнийхээ зун Олон улсын Соёлын солилцооны Аупайр хөтөлбөрт хамрагдан Герман улсын нийслэл Берлин хотыг зорьсон. Берлины Тэгэл Олон улсын онгоцны буудал дээр буусан тэр үед би хүүхэд байхдаа мөрөөдөж байсан мөрөөдлөө биелүүлсэн байдаг.
Мэдээж эхэндээ соёлын шоконд орж, Герман улсын амьдралын хэв маяг, соёл, хэл, цаг агаар болон нутгийн хүмүүстэй ойлголцох дассан зохицоход цаг хугацаа, их хичээл зүтгэл шаардсан.
Хэсэг хугацааны дараа орчиндоо дасаж, олон үндэстнээс бүрдсэн шинэ найз нөхөдтэй болж хамтдаа цагыг зугаатай өнгөрүүлж миний адал явдал эхэлсэн байдаг.
Герман хүмүүсийн цагыг ягштал баримталдаг байдал, шударга зан, эрүүл амьдралын хэмнэл гээд бичээд байвал маш их зүйлсийг сурч өөрийнхөө амьдралын дагаж мөрддөг зарчим болгосон.
Миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр мөн өөртөө оруулсан хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт маань Натуршутц Монгол компанийн хэрэгжүүлдэг Соёлын солилцооны Аупайр хөтөлбөрт хамрагдсан явдал юм.
Мөрөөдөлдөө хүрэхэд минь гүүр болж өгсөн Натуршутц Монгол компанийн хамт олонд чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлье.
Ирээдүйн энэхүү Аупайр хөтөлбөрийг сонирхож байгаа залуусдаа хандаж хэлэхэд энэ тус агентурын Европын улстай холбосон гүүрээр алхаж өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө сорьж үзэх, шинэ улсын хэл соёлтой танилцах, шинэ найз нөхөдтэй болох, адал явдалтай учрах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн зорилгодоо хүрээсэй гэж хэлмээр байна.
Боломж үргэлж чиний дэргэд чамайг зөв шийдвэрээ гаргахыг хүлээгээд сууж байдаг шүү!!
Хүндэтгэсэн. Дука, 2020.06.05
2016 оны соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогч.