#ГЕРМАН ХЭЛ #СУРАХ #10ШАЛТГААН
1. Герман хэл нь Европ даяар хамгийн өргөн хэрэглэгддэг хэлний нэг бөгөөд Европын Холбооны албан ёсны гурван хэлний нэг.
2. Герман улс нь дэлхийн 2 дахь том экспортлогч орон. Танд бизнесийн шинэ боломжийг олгоно.
3. Герман хэл дэлхийд хамгийн олон хүн ярьдаг 10 хэлний нэг.
4. Гёте, Карл Маркс, Ницше, Брехт, Бах, Бетховен, Шуберт, Эйнштэйн, Хайзенберг, Кант гээд түүхэнд нэрээ үлдээсэн герман хэлтнүүдийг нэрлэж дуусашгүй. Мэдлэгтэй жинхэнэ эх хэлээр танилцах боломж.
5. Барууны сэтгэлзүй, философи, уран зохиол, хөгжим, урлагийн түүх, хими, физик, анагаах ухаан, инженерчлэл зэргийн ихэнх баримт герман хэл дээр бичигдсэн байдаг бөгөөд одоо ч үргэлжлэн хөгжих нь герман хэл дээр баримтжин үлдсээр байна.
6. Дэлхийн нийт номын 18% нь герман хэл дээр хэвлэгдэж гардаг бөгөөд түүний багахан хэсэг нь л англи хэлрүү орчуулагддаг.
7. Герман хэл сурснаар дэлхийд хамгийн чанартай боловсролыг эзэмших үүд хаалга нээгдэх болно. Германы их сургуулиуд үнэ төлбөргүй байдаг.
8. Физикийн салбарт 22, химийн салбарт 30, анагаах ухааны салбарт 25 Нобелийн шагналыг герман хэлтэй улс орнуудын эрдэмтэд хүртсэн байдаг бол утга зохиолын салбарт 11 Нобелийн шагнал хүртжээ.
9. Герман хэлийг англи хэлний “өвөө” гэдэг.
Schule – school, Haus – house, Buch – book, Finger – finger, Hand – hand, Mutter – mother, singen – to sing, kommen – to come, alt – old гэх мэт маш олон үг нь төстэй учир англи хэл мэддэг хүмүүс сурахад тун амархан.
10. Герман хэлийг бие даан сурахад зориулсан хамгийн алдартай сурах бичиг болох “Cornelsen” хэвлэлийн газрын Studio 21 хэмээх герман хэлний сурах бичгүүд Интерномын бүх салбараар худалдаалагдаж байгаа тул яг одооноос сурч эхлээрэй.
copy#