Яагаад сайн дурын нэг жилийн ажил гэж?
Тус ажлыг хийхэд маш олон сайн тал байна. Ажил хөдөлмөрийн ертөнцтэй танилцах, цаг хугацааг утга учиртай өнгөрөөгөөд зогсохгүй, нийгэмд чиглэсэн мэргэжлийн салбарт өөрийгөө сориод үзнэ гэсэн үг.
Сайн дурын жилийн ажил (товчоор: Эф Эс Ёот) хийснээрээ та нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаанд туслах болно. Ахмад настны асрамж, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, соёл, техник төхөөрөрөмж дээр ажиллах зэргээр сайн дурын ажил хийх хүмүүст ажил мундахгүй. Өөрөөр хэлбэл маш олон салбарт Эф Эс Ёот-ыг хийж болох ба тус ажил нь 50 гаруй жилийн түүхтэй практик боловсрол, чиг баримжаа олгох хөтөлбөр юм.
Эф Эс Ёот-ыг сонгох шалтгаан:
- Сайн дурын ажлын цалин хөлс: Эф Эс Ёот-ыг хийвэл хэр их мөнгө олох вэ гэдэг асуулт байнга тулгардаг. Чи сарын халаасны мөнгө авч, үнэ төлбөргүй сургалт семинарт хамрагдах болно. Үүнээс гадна өөр олон давуу тал гарч ирнэ. Дээд сургууль, дунд мэргэжил эзэмшүүлэх сургалтын байгууллагууд Эф Эс Ёот-ыг бонус оноонд тооцдог.
- Практик үйл ажиллагааг сайтар зааварчлан дагалдуулж ажиллана: Практик ажлын үеэр чи ажлын байран дээрэээ идэвхтэй тусална. Эф Эс Ёот-ын үеэр хийх үүрэг даалгавар, үйл ажиллагаа нь ажлын байрны холбогдох чиглэлээс хамааран өөр өөр байдаг. Ажлын байранд таныг зааварлагч багш хариуцан ажиллах бөгөөд тухайн байгууллага дотор чамтай харилцах хүн юм.
- Ажлын байрны заавар, дэмжлэг: Түүнчлэн чиний Эф Эс Ёот-ыг зохион байгуулагчийн хувьд бид чамайг удирдан чиглүүлж, ажиллах хугацаанд Эф Эс Ёот-той холбоотой бүхий л асуулт, асуудалд тусалж, дэмжин ажиллах болно.
- Насан туршийн найз, нөхөд – үзэл бодол нийлдэг хүмүүстэй санал бодлоо солилцох: Эф Эс Ёот-ын салшгүй нэг хэсэг бол сургалт семинар юм. Сургалт семинарыг бид чамд зориулан зохион байгуулдаг. Харин чи бусад байгууллагын сайн дурын ажилчидтай танилцах болно. Ажлын туршлага солилцох, янз бүрийн чиглэлийн сэдэв, харилцан хамаарлын талаар ярилцах, шинэ сонин зүйл турших, хүмүүстэй танилцах, цагийг сонирхолтой өнгөрөөхөд тус сургалтууд чиглэсэн байдаг.
- Хууль, дүрэм журам, өсвөр үе-залуусын сайн дурын ажлын чанарын стандарт: Өсвөр үе-залуусын сайн дурын ажил эрхлэх тухай хуульд Эф Эс Ёот-ыг хуульчилж өгсөн байдаг. Сайн дурын ажил эрхлэхэд өсвөр үе-залуусын сайн дурын ажил эрхлэх тухай хуулийн заалтууд үйлчилдэг. Сайн дурын ажлыг зохион байгуулагч болон ажил олгогч байгууллагад зориулсан чанарын стандарт байдаг. Тус стандартын зорилго нь сайн дурын ажлын агуулга, зохион байгуулалтыг чанартай хэрэгжүүлэхэд оршино. Энэхүү чанарын стандартыг бид баримтлах үүрэгтэй. Ингэж бид сайн дурын ажилд оролцогч бүх талуудын хувьд үр өгөөжтэй чанартай ажил зохион байгуулж чаддаг.
- Эф Эс Ёот-ын зохион байгуулагч: Сайн дурын ажлын талаар бүхий л асуудлаар хандах хүн. Эф Эс Ёот-ын зохион байгуулагч нь сайн дурын ажлыг зохион байгуулдаг бөгөөд сургалт семинар, сурган хүмүүжүүлэх зүйн заавар зөвлөгөөг хариуцан ажилладаг. Ялангуяа ажлын байран дээр гарсан үзэл бодлын зөрүү, маргааныг шийдвэрлэхэд тусалдаг.