Сайн дурын нийгмийн ажил бүтэн жил үргэлжлэх үү?
Олон залуу хүн сайн дурын нийгмийн ажлыг бүтэн жил хийдэг. Гэхдээ заавал бүтэн жил хийх албагүй бөгөөд 6-18 сарын хугацаанд хийх боломжтой. Хэр удаан ажиллах боломжтойгоо ажиллах газартайгаа тохирч болно. Ажлын эхлэх болон дуусах хугацааг гэрээнд тусгана. Хагас жилийн турш тус ажлыг хийсэн бол сайн дурын нийгмийн ажил хийсэн гэж хүлээн зөвшөөрөх ба гэрчилгээ олгоно.
Хэзээ ажиллаж эхлэх вэ?
Хэзээ ч ажиллаж эхэлсэн болно. Намар шинэ хичээлийн жил эхэлдэг учир хүмүүс ихэнхдээ 9-р сараас ажиллаж эхэлдэг. Бид сайн дурын нийгмийн ажлыг бүтэн жилийн турш шууд эхлэн хийх уян хатан нөхцөл санал болгож байгаа бөгөөд тогтсон хугацаанд баригдахгүй болно гэсэн үг. Тэгэхээр, аль нэг сарын сарын 1 юмуу 15 нд ажлаа эхлэх боломжтой юм. Ажлын эхлэх болон дуусах хугацааг ажиллах газартайгаа тохиролцон гэрээнд тусгана. Та FSJ-буюу сайн дурын нийгмийн ажлын хайлтын системээс сул байгаа ажлын байр хайж олоод, ажлын газартай шууд холбоо барьж болно.
Сайн дурын нийгмийн ажил хийх хүсэлтээ хэзээ гаргах вэ?
Хэзээ хүсэлт гаргах вэ? Сайн дурын нийгмийн ажил хийж эхлэхэд цаг хугацааны хувьд уян хатан нөхцөлтэй тул хүсэлт, өргөдөл авах тогтсон хугацаа байдаггүй. Тиймээс хүссэн үедээ өргөдөл хүсэлтээ гаргаад, ажлаа эхэлж болно. Аль болох эртхэн хүсэлтээ гаргавал хүссэн ажлын байраа олох магадлал өндөр. Үүнээс гадна өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, танилцахад хэдэн долоо хоногийн хугацаа шаарддаг гэдгийг анхаарах нь зүйтэй.
Сайн дурын нийгмийн ажил хэр ачаалалтай байдаг вэ?
Сайн дурын нийгмийн ажил бол бүтэн цагийн буюу үндсэн ажилтны орон тоо шаардах ажил юм. Өөрөөр хэлбэл долоо хоногт ойролцоогоор 39 цаг ажиллана. Долоо хоногийн ажлын цаг хаана ажиллахаас хамааран бага зэрэг ялгаатай байдаг. Байгууллагын онцлогт тохирсон өглөө, оройн ээлжийн ажлын цагийн хуваарь гаргасан байдаг. Зарим тохиолдолд долоо хоногийн сүүлээр ажиллах шаардлага гарна. Харин бусад өдөр нь амарч болно. Шөнийн ээлжинд ажиллахыг хориглосон байдаг. Хэрэв тухайн хүний шалтгаан, хүсэл сонирхол хууль, дүрэмд нийцэж байвал нийгмийн сайн дурын цагийн ажил эрхлэх боломжтой.