Сайн дурын нийгмийн ажлын агуулга, үйл ажиллагаа

Сайн дурын нийгмийн ажлын агуулга, үйл ажиллагаа

Сайн дурын нийгмийн ажлын хүрээнд юу хийх вэ?

Сайн дурын нийгмийн ажил нь дадлага ажил болон сургалт семинар гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Сургалт семинарыг сайн дурын нийгмийн ажил хариуцагчийн хувьд бид зохион байгуулах бөгөөд энэ нь нийгмийн ажлын салшгүй хэсэг болно.

Сайн дурын нийгмийн ажил хэрхэн өрнөдөг болон сургалт семинар ямар агуулгатай талаар энд тайлбарлана.

Нийгмийн салбарт тусалж, практик туршлага хуримтлуулна.

Сайн дурын ажилтны хувьд чи ажиллаж буй газартаа идэвхтэй ажиллаж, мэргэжилтнүүдэд тусалж дэмжих үүрэгтэй. Сайн дурын нийгмийн ажлын өдөр  тутамд  чинь нийгмийн салбарын нэг мэргэжилтэн туслах бөгөөд чиний зааварлагч юм.

Зааварлагч чинь ажиллаж буй газрын чинь мэргэжлийн салбарын чиг баримжаа өгөх, үүрэг даалгавраа гүйцэтгэж сурахад чинь удирдан чиглүүлнэ. Мөн ажлаа хийх үед чинь заавар зөвлөгөө өгөх, сайн дурын нийгмийн ажилтай холбоотой хүсэлт тавих, асуух тодруулах зүйлд хариулт өгөх болно. 

Сургалт семинарын үеэр санал бодол, туршлага солилцох болон төсөл хөтөлбөрүүд

Бусад сайн дурын ажилтнуудтай танилцах

Биднээр дамжуулан сайн дурын нийгмийн ажил хийж байгаа сайн дурын ажилтнуудтай сургалт семинарын үеэр танилцаж болно. Семинарын нэг бүлэгт 25-30 сайн дурын ажилтан хамрагдана. Зааварлагч баг энэ хугацаанд та нарыг удирдан ажиллана. Семинарын оролцогч нарыг янз бүрийн салбарт ажилладаг байхаар бүрдүүлнэ. Ингэснээр өөр өөр салбарын сайн дурын ажилтнууд хоорондоо танилцах боломжтой байна. Эсвэл нэг ижил салбарын сайн дурын ажилтантай ч хамт суралцаж болно. Эдгээр сургалт семинар нь ихэвчлэн олон сайн дурын ажилтантай томоомон байгууллагууд дээр түшиглэн явагддаг.
 

Сургалт, семинарыг дараах байдлаар зохион байгуулдаг.

Сайн дурын ажилтнуудад зориулан сургалт семинарыг үндсэндээ таван өдөр зохион байгуулдаг. Хичээлийн жилийн туршид таван удаагийн сургалт семинарт багийнхантайгаа хамт оролцоно. 12 сарын турш сайн дурын ажил хийлээ гэхэд 25 өдрийн сургалтанд сууна гэсэн үг. Сайн дурын ажлын хугацаа сунах, багасах зэргээс шалтгаалан сургалтын өдрийн тоо мөн өөрчлөгддөг. Сургалт семинарууд төлбөргүй. Байр, хоол, семинар болох газар ирж, буцах унааны зардлыг  бид хариуцна. Сургалт семинарын талаар хүүхэд, залуусын сайн дурын ажил эрхлэх тухай хуулинд заасан байдаг бөгөөд ажил хийсэнд тооцно.
 

Сургалт семинарын сэдэв, агуулга

Сургалт нь ажлын туршлага хуримтлуулах, шинэ зүйл туршиж үзэх, хүмүүстэй танилцах, цагийг сонирхолтой өнгөрөөх, аливааг өргөн хүрээнд харж сурахад чиглэнэ. Суралцагчид мэргэжлийн чиг баримжаа олж авах, тасралтгүй хөгжих, амьдралын утга учиртай холбоотой болон нийгмийн бусад асуудалтай холбоотой сэдвээр ярилцана. Хамтран шийдвэрлэх, тодоройлох зэрэг нь семинарын хамгийн гол зорилго болно. Мөн семинарын зохион байгуулалтанд идэвхтэй оролцож, семинар дээр юу хийх вэ гэдгээ хамтран шийдэж болно.

Зохион байгуулагчийн зарчим: Зохион байгуулагчаар удирдуулан ажиллах нь

Сайн дурын ажилтнуудын шууд харилцах гол хүн нь зохионы байгуулагч нар юм. Зохионы байгуулагч нь сайн дурын нийгмийн ажил, сургалт семинар, сурган хүмүүжүүлэх заавар зөвлөгөөг хариуцан ажиллладаг. Ялангуяа ажлын байран дээрх зөрчил, үл ойлголцлыг арилгах, арга зам, гарц олоход тусалдаг.

Сайн дурын ажлын чинь дундуур бид чамайг болон зааварлагчийн чинь хамт явцын дүнэлт, ярилцлаганд урих болно. (Дадлагын дүгнэлт уулзалт)

Сайн дурын ажилтай холбоотой ямар ч асуулт байсан бидэнд хандаарай.