FSJ САЙН ДУРЫН АЖИЛ
Сайн дурын жилийн ажил (товчоор: Эф Эс Ёот) хийснээрээ та нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаанд туслах болно. Ахмад настны асрамж, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, соёл, техник төхөөрөрөмж дээр ажиллах зэргээр сайн дурын ажил хийх хүмүүст ажил мундахгүй.
Өөрөөр хэлбэл маш олон салбарт Эф Эс Ёот-ыг хийж болох ба тус ажил нь 50 гаруй жилийн түүхтэй практик боловсрол, чиг баримжаа олгох хөтөлбөр юм.
Тус ажлыг хийхэд маш олон сайн тал байна.
Ажил хөдөлмөрийн ертөнцтэй танилцах, цаг хугацааг утга учиртай өнгөрөөгөөд зогсохгүй, нийгэмд чиглэсэн мэргэжлийн салбарт өөрийгөө сориод үзнэ гэсэн үг.
Холбооны сайн дурын алба (BFD-Бэ Эф Дэ)
Эф Эс Ёот-ын зэрэгцээ бид Холбооны сайн дурын албыг хариуцдаг. BFD буюу Холбооны сайн дурын алба нь үндсэндээ цэргийн албыг орлодог. Эф Эс Ёот болон Бэ Эф Дэ нь чиний хувьд бараг ялгаагүй. Энд бид голлон Эф Эс Ёот-ын тухай болон дашрамд нь Бэ Эф Дэ-ийн талаар ч ярих болно.
Бэ Эф Дэ нь бүх насныхны хувьд нээлттэй. Ингэснээр 27-оос дээш насны насанд хүрсэн хүн ч “Холбооны сайн дурын алба 27+”ажлыг хийж болно.
Яагаад сайн дурын нэг жилийн ажил гэж?
Тус ажлыг хийхэд маш олон сайн тал байна. Ажил хөдөлмөрийн ертөнцтэй танилцах, цаг хугацааг утга учиртай өнгөрөөгөөд зогсохгүй, нийгэмд чиглэсэн мэргэжлийн салбарт өөрийгөө сориод үзнэ гэсэн үг.