Германд 350 орчим төрлийн мэргэжлийн хосолсон сургалт бий

Одоогоор германд 350 орчим төрлийн дунд мэргэжлийн хосолсон сургалтаас сонгон суралцах боломж залууст нээлттэй байна.

Герман улс дунд мэргэжилтэн бэлтгэх сургалтаар үнэхээр баялаг орон юм.  Нийгэм судлал, худалдаа, арилжаа, анагаах ухаан, гар урлал эсвэл бүр ер бусын ажил мэргэжлийн салбарт хамаагүй сургууль төгссөн хүн бүрт тохирох мэргэжил олддог.

Гэхдээ аль мэргэжлийг хамгийн их сонгож байна вэ?

Аль салбарт дунд мэргэжилтэн бэлтгэх сургалтын ангиуд жил болгон дүүрсэн байдаг вэ?

Хамгийн их сургалтын гэрээ байгуулдаг буюу хамгийн олон элсэгчтэй арван мэргэжлийг бид чамд зориулан сонгож авлаа. 

Бидний бэлтгэсэн топ 10 мэргэжлийн эхний байруудад худалдаа, арилжааны салбарын мэргэжлүүд орсон байна. 

Хамгийн их эрэлттэй мэргэжлүүд: 

  1. Оффис менежер
  2. Жижиглэнгийн худалдааны мэргэжилтэн
  3. Худалдааны зөвлөх
  4. Өндөр настан асрагч
  5. Автомашины засварын (инженер)
  6. Аж үйлдвэрийн худалдааны  менежер 
  7. Эмнэлгийн туслах ажилтан
  8. Электрон техникч
  9. Шүдний эмчийн туслах 

 

МЭРГЭЛЖИЙН СУРГАЛЬТ- AUSBILDUNG СОНГОХ 5 ШАЛТГААН

  1. Хангалттай дадлага хийх: Онол дадлага хослуулан суралцах нь сурах хүслийг хоёр дахин нэмэгдүүлнэ. 
  2. Элсэн суралцах боломж: Залуу боловсон хүчин, залгамж халаа эрэлттэй байдаг. 2019 оны 1-р сард л гэхэд 69,700 суралцагчийн орон тоо сул орхигдсон байна. 
  3. Орлого: Суралцахын зэрэгцээ цалин авна. Германд дунд мэргэжлээр сурч эхэлсэн өдрөөс орлоготой болно. Сар бүр дунджаар 908 евроны тэтгэлэгт цалин авна.
  4. Ажлын гараа: Ажилд орох өндөр магадлалтай. Мэргэжлийн боловсрол эзэмшисэн байх нь германы хөдөлмөрийн зах зээлд гарах тийз чинь байх болно. 
  5. Хэтийн төлөв: Ажил мэргэжлээрээ ахиж дэвших боломж сайтай. Мэргэжлийн боловсрол эзэмшсэнээр та ирээдүйд маш сайн бэлтгэгдсэн байх болно.