Германы Aupair хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл

Au-pair” гэдэг нь франц хэлнээс орж ирсэн үг бөгөөд “ижил тэгш эрхтэй байх” гэсэн утга илэрхийлнэ.

Германд хүүхэд асрагчаар ирснээр чамд герман хэлний мэдлэгээ мэдэгдэхүйц сайжруулахаас гадна, германы нэгэн зочин гэр бүлээр дамжуулан тус орны зан заншил, соёлтой танилцах хамгийн сайхан боломжийг атгана.

Хүүхэд асрагчийн хувьд чамайг зочин гэр бүл чинь гэр бүлийн нэгэн гишүүн шигээ л хүлээн авах болно.  Чи хүүхэд харж, гэрийн ойр зуурын ажилд тусална. Харин зочин айл чинь герман хэлийг чинь сайжруулж, герман соёлтой илүү сайн танилуахад чинь туслах болно.

Бүх зүйлээ нарийн санй төлөвлөчихвөл Aupair-aap ажиллах хугацаа чинь гайхалтай сайхан өнгөрөх болно. Тиймээс Aupair хөтөлбөрийн талаар сайтар мэдээлэлэл авч, гаргасан шийдвэрээ нарийн тунгаан болох хэрэгтэй. Энэ тал дээр манай баг хамт олон тусалж дэмжин, германд байх хугацаанд чинь үргэлж дэргэд чинь байх болно. Асууж тодруулах зүйл байвал бидэнд хандаарай.

Тавигдах шаардлага

  • Хариуцлагатай, хүүхдэд хайртай, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх сонирхолтой байх
  • Гэрийн ойр зуурын ажилд тусалж, гэр бүлийн өдөр тутмын амьдралд оролцож, гэр бүлийн дотоод дүрэм журмыг анхаарах
  • Эрүүл мэндийн байдал сайн байх, хүүхдүүдтэй ажиллахад саад болохгү байх
  • Хэрэв чи Европын Холбооны гишүүн орны иргэн биш бөгөөд виз хүсэх шаардлагатай бол 18-26 насны, дор хаяж герман хэлний A1 төвшний мэдлэгтэй хүүхэдгүй байх ёстой.  Румен, Болгариас бусад Европын Холбооны гишүүн орны иргэн бол 30 нас хүртлээ Германд хүүхэд асрагчаар ажиллаж болно.

Чиний давуу тал

  • Байр, хоол үнэгүй
  • Сар бүр 260 евроны халаасны мөнгө
  • Долоо хоногт 1,5 өдөр амарна
  • Жилд 4 долоо хоногийн цалинтай амралт (Амралтын хугацаанд халаасны мөнгө үргэлжлүүлэн төлнө гэсэн үг)
  • Эрүүл мэнд, осол, хувийн хариуцлагын даатгал
  • Хэлний курсад суралцах боломжтой
  • Хамгийн ойр байрлах хэлний курсэд явах унааны тасалбар
  • Хүүхэд асрагч нарын уулзалтанд хагас жил бүр очих
  • Хүүхэд асрагчийн үнэмлэх
  • Сургалтанд суусан гэрчилгээ
  • 24 цагийн түргэн тусламж дуудлагын утас

 

Чиний үүрэг, хариуцлага

Хүүхэд асрагчийн хувьд чи зочин гэр бүлд хүүхэд харах (хүүхдүүдтэй тоглох, идэх, уух юм бэлтгэх, хувцаслах, цэцэрлэгт нь хүргэх, авах, хүүхдүүдтнй хамт гар урлал хийх г.м.), гэр орны ойр зуурын ажилд (хүүхдийн өрөө цэвэрлэх, ширээ засах, тоос соруулах, юм индүүдэх г.м.) тусална. Хүүхэд харах цагаа оролцуулаад долоо хоногт 30 хүртэлх цаг ажиллана. Хамгийн чухал нь хүүхэд харах ажил бөгөөд маш хариуцлагатай байх ёстой. Хайр халамж болон хамаг бүхнээ л харж байгаа хүүхдэдээ зориулах хэрэгтэй шүү.

 

Хүүхэд асрагчаар ажиллах хугацаа

Хүүхэд асрагчаар ажиллах хугацаа хамгийн багадаа 6 сар, дээд тал нь нэг сар байдаг. Европын Холбооны улсын иргэн бол 3 сарын хугацаагаарл ирж болно.  Хэдий чинээ удаан хугацаагаар байх боломжтой байна, зочин гэр бүл олох боломж нь төдий чинээ өндөр байна. Бараг бүх гэр айл 12 сараар ирэх хзүүхэд асрагчийг илүүд үздэг.

 

Чиний зочин гэр бүл

Тавигдах шаардлага нь өндөр байдаг бөгөөд айл голглон тус хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Яг чамтай л адилхан зочин айл чинь ч гэсэн өргөдлийн материал бүрдүүлэх ёстой бөгөөд бидэнтэй ярилцлага хийдэг. Тавигдах шаардлагыг хангаж, хүүхэд асрагчийн хөтөлбөрийн дагаж мөрдөх дүрэм журмыг баримтлахад бэлэн байна гэдэг нь тодорхой болсны дараа л тус хөтөлбөрт хамрагдана. Ихэнх гэр бүл нэгээс дөрвөн насны хоёроос дөрвөн хүүхэдтэй байдаг ба зарим нь эцэг эх ганцаараа хүүхдээ өсгөдөг.

 

Хэлний курс

Бүх “Au-pair”  чөлөөт цагаараа герман хэлний курс болон соёл, оюун ухааны чадвар хөгжүүлэх сургалтанд хамрагдах боломжтой.  Хүлээн авагч гэр бүл чинь хэлний курсэд явахад шаардлагатай цагийг чинь гаргаж өгнө.

Ихэнх “Au-pair” долоо хоногт хоёр удаа хэлний курсэд явдаг. Харин хүлээн авагч гэр бүл хэлний курсын зардалд сар болгон 50 евро дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Нэг жилд 600 Евроны дэмжлэг хэлний курсын төлбөрт үзүүлнэ. Илүү гарсан хэлний курсийн төлбөрийг чи өөрөө хариуцна. Сургалтын төлбөр 250-600 Еврогийн хооронд байдаг. 

 

Даатгал

Зочин гэр бүлийн зүгээс эрүүл мэнд, осол, хувийн хариуцлагын даатгалыг төлдөг. Чухал нь: Герман руу явахаасаа өмнө нарийн шинжилгээ хийлгээрэй. 

 

Герман явтал зарцуулах хугацаа:

Герман хэлний мэдлэггүй тохиолдолд: 

  • Герман хэлний эрчимжүүлсэн 12 долоо хоног буюу 3 сарын сургалтанд хамрагдана. 
  • Урилга хүлээн авах, виз мэдүүлэх ажиллагаа 1-2 сарын хугацаа шаардагдана. Нийтдээ 4-6 сарын хугацаанд Герман улс руу явах боломжтой 

Герман хэлний мэдлэгтэй тохиолдолд 1-3 сарын хугацаа шаардлагатай. 

Нийт хэдэн төгрөг зарцуулах вэ?

Нийт зардал: 3,7 сая төгрөг. Үүнд дараах үйлчилгээнүүд багтсан.

  • Герман хэлний эрчимжүүлсэн 12 долоо хоногийн сургалт
  • Герман хэлний шалгалтын хураамж
  • Үйлчилгээний төлбөр
  • Визний төлбөр
  • Онгоцны тийз / Үндэсний виз тул нэг талдаа билетээ авч болно/

Ямар нэгэн санхүүгийн баталгаа, орлого нотлох шаардлагагүй залууст зориулсан цор ганц Олон улсын Соёлын хөтөлбөр. 

Германд “Au-pair”-р ирснээр та герман хэлний мэдлэгээ мэдэгдэхүйц сайжруулахаас гадна, германы нэгэн хүлээн авагч гэр бүлээр дамжуулан тус орны зан заншил, соёлтой танилцах хамгийн сайхан боломжийг атгана.

 

Хөтөлбөрийн дараа ЯМАР БОЛОМЖ нээгдэх вэ?  Маш том боломж нээгдэнэ. Герман улсад байх хугацаандаа дараах ОЛОН БОЛОМЖУУДЫГ атгаж авна.

  1. САЙН ДУРЫН НИЙГМИЙН АЖИЛ (FSJ): д хамрагдсанаар сайн үйлс хийх, өөрийн бие даасан байдал, өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олж авах, ирээдүйн зорилгоо тодорхой болгох, практик туршлага олж авах боломжтой. Нийгэм дэхь сайн дурын оролцоо нь Ausbildung суралцахаар өргөдөл гаргахад маш чухал ач холбогдолтой.   
  2. МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ (AUSBILDUNG): Герман улсад онол, практик хосолсон 324 орчим мэргэжлийн сургалт - Ausbildung байдаг. Суралцаж эхэлсэн эхний өдрөөсөө л тэтгэлэгт цалин авч, 3 жилийн хугацаанд суралцан мэргэжлийн үнэмлэхтэй болж ажил мэргэжлийн зах зээлд гарч ажиллахад бэлтгэгдэж төгсөнө. 
  3. АВСТРИ УЛСАД AUPAIR-ААР АЖИЛЛАХ: Хэрэв та Австрийн их сургуульд суралцахаар төлөвлөсөн бол Австри улсад нэг жил Aupair-аар ажиллах нь хамгийн оновчтой шийдвэр байх болно. Их сургуулийн хэлний бэлтгэлийн дундаас дээш түвшинд суралцахад дөхөм болно. Мөн их сургуульд суралцахтай холбоотой гарах нэн шаардлагатай зардлууд болох бичиг баримт баталгаажуулалтын төлбөр, сургалтын төлбөр, амьдрах байрны барьцаа эхний сарын түрээс гэх мэт зардлуудаа нэг жилийн Aupair -аар ажилласан халаасны мөнгө болох 16 сая орчим төгрөгөөсөө санхүүжүүлэх боломжтой болдог.
  4. АВСТРИЙН ИХ СУРГУУЛЬ: Дэлхийн шилдэг сургуулиудын чансаанд Австрийн хэд, хэдэн их, сургуулиуд багтдаг. Нийслэл Вена хот дэлхийн амьдрахад таатай хотуудын жагсаалтын нэг хоёрт сүүлийн хэдэн жил дараалал бичигдэж байна. Ажиллах эрхтэй, оюутан бүр эрүүл мэндийн даатгалтай, тайван амгалан стрессгүй газар. Австрийн боловсролын чанар дэлхийд өндөрт тооцогддог.

Хэрхэн яаж бүртгүүлэх вэ?

Натуршутц монгол” компани 2005 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш даруй 15 жил өнгөрчээ. Манай компани 2011 оноос эхлэн “International Au Рair Assosation” олон улсын байгууллагын албан ёсны эрхтэй Монгол дахь цор ганц гишүүнээр итгэмжлэгдэн ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол, 11-р хороо, Ногоон нуурын гудамж-25, " PRO ONE " оффис, 407 тоот

Утас: +976 7012-6906, 9907-6906

www.naturschutz.mn