Герман улсад их, дээд сургуульд суралцах таван шалтгаан
Сайн сургалт: Сургалт, судалгааны өндөр чанар.
400 орчим германы их дээд сургууль сургалт судалгааны маш олон сайхан боломжийг санал болгодог. Британийн “Times Higher Education” сэтгүүлээс дэлхийн 200 шилдэг сургуулийн тоонд германы 24 их сургуулийг нэрлэжээ.
Олон улсад: Олон улсын жишигт нийцсэн, сонирхолтой сургалтын хөтөлбөр.
Германы их, дээд сургуулиудад олон улсад чиглэсэн бакалавр, мастер, докторын сургалтын хөтөлбөр байдаг бөгөөд суралцагч эдгээр хөтөлбөрөөр сургууль болон хөтөлбөрийн онцлогоос шалтгаалан, жишээ нь, англи юмуу франц хэлээр суралцаж төгсөх боломжтой. 2018 онд 374 583 гадаад оюутан германы их дээд сургуульд элссэн байна. Энэ нь германы нийт оюутны 13,2 хувийг эзэлж байгаа юм. Тэдний ихэнх нь хятад оюутнууд бөгөөд нилээд тооны зөрүүтэйгээр энэтхэн, австри оюутнууд удаалж байна.
Сургалтын төлбөр маш бага:
Бусад олон орноос өөр нь германы улсын их, дээд сургуульд анх удаа сурахад сургалтын төлбөр төлөхгүй. Нэг хичээлийн жил хоёр улирлаас бүрдэх ба 2014/2015 оны хичээлийн жилийн өвлийн улирлаас эхлэн герман улс даяар их сургуулийн сургалтын төлбөрийг байхгүй болгосон. Зөвхөн Баденвюртемберг мужид л ЕХ-ны гишүүн бус орноос ирж суралцаж буй оюутнууд сургалтын төлбөр төлөх ёстой. Гэхдээ семестрийн хандив төлөх бөгөөд 100-300 евроны хооронд хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл германы их, дээд сургуулиуд харьцангуй бага зардлаар чанартай академик боловсрол эзэмшүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Германд амьдрахад оюутнууд сардаа 900-1000 евроны амжиргааны зардал шаардлагатай. Үүний нэг хэсгийг оюутны ажил хийж олж болно.
Мэргэжлээрээ өсөн дэвших өндөр боломж:
Германд их, дээд сургуульд сургуульд суралцах нь таны хувьд германд мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвжих анхны алхам чинь байж болох юм. Германы байгууллагууд төрөл бүрийн салбарт их дээд сургууль төгсөгчдийг ажилд авахаар хайж эхэлдэг. Ялангуяа инженерийн шинжлэх ухаан, анагааах ухаан, байгалийн шинжлэх ухаан, мэдээлэлзүйн салбарт. Суралцаж байх хугацаандаа, дадлагын хүрээнд ч юмуу, өөрт тохирох албан байгууллагатай холбоо тогтоохыг зөвлөж байна. Германд эзэмшсэн мэргэжлээрээ олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагад аижллаж болно. Яагаад гэхээр, Германд нүүж ирснээрээ та өөрийгөө уян хатан, сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй, олон улсын түвшинд ажиллаж, амьдрах чадвартайгаа нотолсон билээ.
Амьдралын нөхцөл маш сайн.
Герман улсад маш сайхан амьдрах боломжтой. Хэрэв та Герман улсад суралцахыг хүсч байгаа бол Европын хамгийн динамик эдийн засагтаныг хүлээж байна. Герман улс бол амьдралын стандарт маш өндөр, эртний баялаг соёлын түүхтэй, ард иргэд нь нэгэн хэвийн биш, аюулгүй орон юм. Түүнээс гадна Европ тивийн төвийн дэд бүтцийг атгадаг, чөлөөт цаг өнгөрөөх боломжоор баялаг улс билээ.