ХБНГУ-ын хөдөлмөр эрхлэлт хариуцсан төв албанаас Aupair (Хүүхэд асрагч) хөтөлбөрийг дараах журмаар зохицуулж өгсөн байдаг.
Aupair (Хүүхэд асрагч)
Хэрэв Та Герман улсад Aupair (Хүүхэд асрагч)-аар ажиллах, оршин суух хүсэлтэй байгаа бол дараах зүйлийг мэддэг байх хэрэгтэй бөгөөд эдгээр дүрэм журмыг дагаж мөрдөөрэй.
- Хүүхэд асрагч гэж тодорхой хугацааны турш хүүхэд харах ажилд туслан зочин айлд амьдрахаар ирсэн залуусыг хэлнэ.
- Гадаад улсааас ирсэн хүүхэд асрагч нарын хувьд герман орны соёлоос суралцах, герман хэлний мэдлэгээ сайжруулах нь хамгийн чухал зүйл болно.
- Үүний хариуд хүүхэд асрагч нь зочин эцэг эхэд бага насны хүүхдийг харж хандахад нь тусална.
Хүүхэд асрагчийг авч ажиллуулахад ямар дүрэм журам баримтлах вэ гэдэг нь ямар улсын иргэншилтэй байхаас хамаарна.
Европын Холбоо, Европын эдийн засгийн бүсийн орнууд болон Швейцарь улсаас ирсэн хүүхэд асрагчдын хувьд хөдөлмөр эрхлэлтийн албаны зөвшөөрөл шаардахгүй.
Гуравдагч орноос ирсэн Aupair (Хүүхэд асрагч) нарын хувьд оршин суух зөвшөөрөл шаадлагатай бөгөөд герман улсын хилээр нэвтрэхээс өмнө тухайн улсад байгаа германы төлөөлөлөгчийн газраас виз хүсэх ёстой.
Хэрэв германы хөдөлмөр эрхлэлтийн албанаас ажиллах зөвшөөрөл өгсөн бол консулын газар юмуу ЭСЯ виз олгоно.
Хилээр орж ирсний дараа орон нутгийн гадаадын иргэн харъяат хариуцсан алба оршин суух зөвшөөрөл олгох ба визийн хугацаа дуусахаас өмнө оршин суух зөвшөөрөл хүсэх ёстой.
1969 онд Европын зөвлөлөөс баталсан “Aupair-Хүүхэд асрагчийн ажил үүргийн гэрээ”-нд заасан чухал чухал шалгуурыг ХБНГУ-д үлэмж хэмжээгээр дагаж мөрддөг байна.
Эдгээр шалгуур болон одоо дагаж мөрдөж буй дүрэм журмыг товчоор дүгнэвэл:
- 18-аас дээш насны хүн хүүхэд асрагчийн ажил эрхэлж болно.
- 27-оос доош насны хүн хүүхэд асрагчаар ажиллаж болох ба оршин суух зөвшөөрөл хүсэхээс өмнө 27 нас хүрээгүй байх ёстой.
- Зочин айлд дасан зохицох,
- Гэр ахуй ойр зуурын ажилд туслах болон хүүхэд харах, нялх хүүхэд асарч халамжлах ( үндсэндээ өдөрт дээд тал нь 6, долоо хоногт 30 цаг ажиллана.),
- Долоо хоногт хамгийн багадаа нэг чөлөөтэй буюу ажлын бус өдөр гаргах (сард хамгийн багадаа нэг ням гаргийг ажлын бус өдөр байлгана), мөн долоо хоногт дор хаяж дөрвөн орой чөлөөтэй байх,
- Хэлний курс, шашны арга хэмжээ, соёлын арга хэмжээ, экскурсэд цаг гаргах, чөлөө олгох
- Герман хэлний курсийн төлбөрт зориулж зочин айлын зүгээс сар бүр 50 евроны санхүүгийн туслалцаа үзүүлэх,
- Дөрвөн долоо хоногийн цалинтай амралт (Нэг жилээс бага хугацаагаар ажиллах бол: бүтэн сар тутамд ажлын хоёр өдөр),
- Эрүүл мэндийн, ослын даатгалыг зочин гэр бүл хариуцах
- Гэр ахуйн ажлын хугацаанаас үл хамааран тодорхой хэмжээний халаасны мөнгө олгох (одоогийн байдлаар сард 260 евро),
- Зочин айлын зүгээс хоол хүнс, тохирсон амьдрах газар (үндсэндээ зочин гэр бүлийн гэрт өөрийн гэсэн өрөөтэй байх)-аар хангах,
- Хоёр талын эрх, үүргийн талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулах
- Хүүхэд асрагчийн ажил эрхлэгчид заавал нийгмийн даатгал төлөх албагүй бөгөөд эрүүл мэндийн даатгал төлөх ёстой (ослын даатгал оролцуулна). Зочин айл үйл ажиллагааны дугаар(нийгмийн даатгал төлөгчийн дугаар орч.) авах шаардлагагүй.
Доорхи линк руу зочилж ХБНГУ-ын хөдөлмөр эрхлэлт хариуцсан төв албаны сайтаас мэдээллийн Герман хэл дээр авах боломжтой.
https://www.arbeitsagentur.de/unternehmen/arbeitskraefte/au-pair
Герман улсад ажиллаж, амьдрах эрхтэй Олон улсын Соёлын солилцооны AU-PAIR хөтөлбөрийн 2020 оны #7 дугаар сарын бүртгэл явагдаж байна.
НАТУРШУТЦ МОНГОЛ ХХК
7012-6906, 9907-6906
www.naturschutz.mn
#Хаяг: СБД, 11-р хороо, ProOne оффис 407 тоот
“#IAPA International Au Рair Assosation” олон улсын байгууллагын албан ёсны эрхтэй Монгол дахь цор ганц гишүүн итгэмжлэгдсэн байгууллага.