Австри улстай танилцъя
1. Австри улсад суралцах
Австри улс нь гадаад оюутнуудад олон сонирхолтой чиглэлээс сонгон суралцах боломж олгодог. Тус улсын дээд сургуулиудын сургалт, судалгаа асар өндөр түвшинд хөгжсөн бөгөөд соёлын асар баялаг өв, уламжлалаараа олон улсын оюутнуудад мартагдашгүй дурсамж, туршлага хуримтлуулахад хувь нэмэр оруулдаг.
2. Амжиргааны түвшин, чанар
2019 онд Вена хотыг Мерсер агентлагаас дэлхийн хамгийн өндөр амжиргааны түвшинтэй (дараалан 10 удаа) хотоор нэрлэжээ. Ер нь Австри улсад амьдралын чанар маш өндөр байна
3. Нийгмийн аюулгүй байдал
Австри улсын иргэдийн амьжиргааны түвшин өндөр байдаг нь гэмт хэргийн гаралт бага, нийгмийн аюулгүй байдал сайн байх, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх дэд бүтэц хөгжсөн байдаг зэрэг тусгалаа олсон байдаг.
4. Газар нутгийн байдал
Австри бол олон янзын байгалийн тогтоц бүхий далайд гарцгүй орон юм: Сэлж болох маш олон нуур бий. Альпийн нурууд нь уулын аялал хийхэд тохиромжтой байдаг бөгөөд хичээл сургуулийн алжаалаа тайлан амрах боломжтой музей, кино театр, кафе хангалттай олон байдаг. Хавар, зун, намар эсвэл өвлийн улирал бүр өөр өөр байгалийн үзгэсгэлэнг харж болно.
5. Урлаг соёл
Австри улсын хаана ч соёл, уламжлалын гайхамшгийг мэдрэх боломжтой. Музей, дуу алдам архитектур, гоёмсог үдэшлэг, бүх мэдрэхүйгээрээ мэдэрч үзэж болох урлагийн наадам гээд. Австрийн баялаг соёлтой танилцаарай.
6. Спорт
Австри улсад маш олон спортын төрлөөр хичээллэж болно. Хүн бүр өөрийн онцлогт тохирсон спортын төрлөөр хичээллэх боломжтой, тийм өргөн сонголттой гэсэн үг. Хамгийн алдартай спортын төрлүүд нь хөл бөмбөг, уулын цана, хоккей, дугуй, уулын дугуй болон усанд сэлэлт юм.
7. Хоол
Олон төрлийн хоолны сонголт нь Австрийн түүхийг илтгэдэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид, жуулчдын сонирхлыг татдаг: Вений шинецель, каснокен, кайзершварм, апфелштрүдэл, захер торт зэрэг нь зүгээр л жишээ юм. .
8. Уух зүйл, ундаа
Кофе – Вена хотын жирийн нэг кофе шопод "меланж" эсвэл "жаахан бор" (Melange, kleiner Brauner) ууж үзээрэй. Шар айраг - Австри нь шар айрагны маш өндөр соёлтой орон бөгөөд австричууд жилд дунджаар 106 литр шар айраг уудаг. Шар айргийн хэмжээг "Krügerl" (том шар айраг) эсвэл "Seidl" (жижиг шар айраг) гэж ялгадаг. Дарс - Австри улсыг "Альпын бүгд найрамдах улс" гэж нэрлэдэг байсан ч цаг уурын өөр өөр нөхцөл, хөрс нь дэлхийн хамгийн сайн дарс үйлдвэрлэх хамгийн тохиромжтой нөхцлийг бүрдүүлсэн байдаг. "Heuriger" бол Австрийн зүүн хэсэг дэх рестораныг нэрлэдэг бөгөөд энэ газар нь шинэ дарс, нутгийн хоолоор үйлчилдэг.
9. Уран барилга
Австрийн уран барилга нь эзэн хааны барилга байгууламж, үзэсгэлэнт Art Deco-архитектур төдийгүй орчин үеийн шилдэг бүтээлүүдийг багтаасан байна. Уран барилгач Отто Вагнер, Иосеф Хоффманн, Адольф Лоос зэрэг хүмүүс европын уран барилгад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн юм. Австри нь жижиг улс хэдий ч дэлхий дахинд чухалд тооцогдох уран барилгын амьд дүр зурагтай улс байсаар л байна.
10. Европын зүрхэнд ...
Эцэст нь хэлэхэд, Европын төвд байрладгаараа Австри улс нь Европ даяар аяллын адал явдал эхлүүлэхэд хамгийн тохиромжтой цэг юм.