Австри бол суралцахад хамгийн тохиромжтой орон юм.

Австри бол суралцахад хамгийн тохиромжтой орон юм! Австри нь Европын төвд оршдог бөгөөд түүний газар нутгийн тогтоц, хотууд нь олон янзын, гайхалтай үзэсгэлэнтэй юм. Нийт 350,000 гаруй оюутантай дэлхийн хэмжээний 70 их, дээд сургууль байдаг. Австрийн их, дээд сургуулийн оюутнуудын 25 хувь нь гадаадаас ирдэг.

Австри улс:

• төрөл бүрийн их сургуулийн сургалтын хөтөлбөрүүд

• англи хэл дээрх сургалтын хөтөлбөрүүд

• нийгмийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдал

• зочломтгой хүн ард, үзэсгэлэнтэй газар

• өргөн хүрээний соёлын арга хэмжээ, чөлөөт цаг өнгөрөөх олон үйл ажиллагааг санал болгодог.

Эдгээр болон өөр бусад олон зүйл Австри улсад суралцах шалтгаан юм.

 

Их, дээд сургуулийн тогтолцоо

Австри бол суралцахад тун сонирхолтой газар юм: Австрийн их сургуулиуд бакалавр, магистр эсвэл докторын зэргээс үл хамааран төрөл бүрийн сургалтын хөтөлбөр санал болгодог. Нэгдүгээр зэрэглэлийн шинжлэх ухааны их сургууль, дэлхийд алдартай урлагийн их сургууль эсвэл мэргэжлийн дээд сургуульд хэрэглээнд тулгуурлан суралцаж болно. Эсвэл багшийн дээд сургуульд сурч болно. Илүү олон сургалтын хөтөлбөрийг англи хэл дээр, ялангуяа мастерын хөтөлбөрт санал болгож байна. Энэ нь Герман хэл хараахан сурч амжаагүй эсвэл герман хэлний багахан мэдлэгтэй хүмүүст тохиромжтой.

Австри улсад та дараах сургуулиудад суралцаж болно.

  • 22 их сургууль (үүнээс урлагийн зургаа, анагаах ухааны гурав, техникийн гурван их сургууль байна.)
  • 16 хувийн их сургууль
  • 21 мэргэжлийн дээд сургууль
  • 14 багшийн дээд сургууль