Газар нутгийн хэмжээ: 83.871 км2
Хүн ам: 8.7 сая (2016)
Албан ёсны хэл: Герман хэл (цөөнхийн хэл: Хорват, Словени, Унгар, Чех, Румен)
Валют: Евро (EUR)
Нийслэл: Вена
Холбооны мужууд: Вена, Доод Австри, Дээд Австри, Штайермарк, Тирол, Кернтэн, Зальцбург, Форарлберг, Бургенланд
Томоохон хотууд: Вена, Грац, Линц, Зальцбург, Инсбрук
Шашин шүтлэг: Ромын католик шашинтнууд 59%, протестантууд 3.4%, мусульманчууд 7%, Христэд итгэгч Ортодокс 5.5 ба шүтлэггүй болон бусад 25%
Уур амьсгал: Зундаа халуун, зөөлөн цаг агаар, уулархаг нутгаар сэрүүсдэг; хүйтэн, үүлэрхэг, өвөлдөө чийглэг (Уулархаг нутгаар цас орно)
Хөрш орнууд: Чех, Герман, Унгар, Итали, Лихтенштейн, Словак, Словени, Швейцарь
Алдартай хүмүүс: Вольфганг Амадей Моцарт (хөгжмийн зохиолч), Зигмунд Фрейд (сэтгэл зүйч), Арнольд Шварценеггер (жүжигчин ба экс захирагч), Эрвин Шрёдингер (физикч), Людвиг Виттгенштейн (философич), Мария Терезия (хатан хаан), Лизе Майтнер (физикч), Эрнст Мак (физикч), Элфриде Желинек (зохиолч, уран зохиолын Нобелийн шагналт), Берта фон Саттнер (пацифист, Нобелийн энхтайвны шагнал хүртсэн анхны эмэгтэй), Фридрих фон Хайек (эдийн засагч), Жозеф Хайдн, Франц Шуберт, Франц Лисцт, Арнольд Шёнберг, Антон Брукнер (хөгжмийн зохиолч), Эгон Шиле, Густав Климт (зураач), ...