Яагаад Австри улсыг сонгон суралцах вэ гэхээр

Та Австри улсад их, дээд сургуульд сурмаар байна уу?

Эсвэл тус улсад судалгаа шинжилгээний ажил хиймээр байна уу?

Би танд  шаардлагатай, чухал мэдээллийг веб хуудасдаа багцлан байршууллаа.

Та Австри улсад их сургууль, мэргэжлийн дээд сургууль, багшийн дээд сургуульд суралцаж болно.

Ямар төрлийн сургууль сонгох вэ гэдэг чинь таны сурахыг хүсч буй чиглэлээс хамаарна.

Их дээд сургуулийн чанар мэдэгдэхүйц сайн бөгөөд тус улсын сургалтын байгууллагууд олон салбарт олон улсын түвшинд амжилт үзүүлдэг, өндөр нэр хүндтэй билээ.

Австри улсын их, дээд сургуулийн тогтолцоо танд маш өргөн хүрээг хамарсан, мэргэжлийн чиглэлийн ангиудыг санал болгоно.

Тухайлбал, олон улсын бакалавр, магистр, докторын болон англи хэл дээрх сургалтын хөтөлбөрүүдээс та сонголтоо хийгээрэй. 

 

Австри улсын улсын их дээд сургуулиуд танд дараах боломжуудыг санал болгож байна.

  • Магадлан итгэмжлэгдсэн, олон улсад чиглэсэн их, дээд сургууль
  • Англи хэл дээрх төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүд
  • Олон төрлийн сургалт, хөтөлбөрүүд
  • Сургалт, судалгаа эрдэм шинжилгээний чиглэлээр гаргууд сайн их дээд сургуулиуд
  • Аюулгүй, эдийн засгийн хувьд тогтвортой байршил, амьдралын өндөр чанар
  • Олон төрлийн соёлын арга хэмжээ
  • Зочломтгой байдал, үзэсгэлэнтэй газар нутаг, байгаль