Австрийн их сургуулийн бэлтгэл курс

Австри улстай танилцъя-Герман хэл сурах

Австрийн их дээд сургууль, техникийн коллежийн сургалтын үндсэн хэл нь герман хэл гэдгийг анхаарна уу.

Цөөн хэдэн сургалтын хөтөлбөрийг бусад хэлээр (ихэвчлэн англи хэлээр) заадаг.

Тиймээс та Герман хэлний хангалттай мэдлэгтэй байх ёстой.

Зарим их, дээд сургууль Европын хэлнүүдийн нэгдсэн стандартын В2 түвшний герман хэлний, C1 түвшний бусад хэлний мэдлэг эзэмшсэн байхыг шаарддаг. Хэрэв та хичээл эхлэхээс өмнө их сургуулийн бэлтгэл курсийн герман хэлний анхан шатны сургалтанд хамрагдахыг хүсч байвал доод тал нь герман хэлний А2-түвшний мэдлэгтэй байх ёстой.

Герман хэлний мэдлэгийг нотлоход, жишээлбэл ÖSD буюу Австрийн герман хэлний дипломыг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь дэлхий даяар лицензтэй шалгалтын төвүүд бүхий австрийн албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын систем юм. Герман хэл сурах хоёр арга бий: Та эх орондоо курсэд эсвэл Австри улсад герман хэл сурах боломжтой.

Жишээ нь:

Studienjahr 2020/21 / Венийн их сургуулийн 2020/21 оны жилийн жилд гадаад оюутанууд дараах сургалтын төлбөр нэг семестерт төлнө.

Lehrgangsbeitrag pro Semester: €1.250,- inkl. Kosten für zusätzliche Unterrichtsmaterialien

Lehrbücher: ca. EUR 100,- pro Semester

Klassenlektüre: EUR 10-15,- pro Semester

 

Танай оронд байгаа герман хэлний сургалтын төв:

The ÖSD Österreichisches Sprachdiplom Deutsch ist ein staatlich anerkanntes Prüfungs- und Beurteilungssystem für Deutsch als Fremdsprache / Deutsch als Zweitsprache. ÖSD-Prüfungen können in der ganzen Welt abgelegt werden (an über 200 Prüfungszentren in über 40 Ländern weltweit).

Österreich (Австри)-Институт нь Австри улсаас гадна (Ром, Любляна, Варшав, Краков, Братислава, Будапешт, Брюнь) зэрэг гадаад улс орнуудад герман хэлний сургалт явуулдаг.

ÖSD буюу Австрийн герман хэлний диплом нь улсаас хүлээн зөвшөөрсөн, гадаад хүний герман хэлний түвшинг тогтоох албан ёсны шалгалт юм. ÖSD шалгалтыг дэлхийн хаана ч авах боломжтой (Дэлхийн 40 гаруй оронд 200 гаруй шалгалтын төв байдаг).

 

Австри улс дахь хэлний сургалтын төв

Гадаад иргэдэд зориулсан төрөл бүрийн хэлний сургалт явуулдаг олон байгууллага бий. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл австрийн хэлний сургалтын төвүүдийн холбоо буюу Campus Austria –д хандаарай.

 

Их сургуулийн бэлтгэл курс

Их сургуулийн бэлтгэл курс нь элсэн суралцахыг хүссэн гадаадын иргэдэд зориулан их дээд сургуулиудын тогтоосон нэмэлт шалгалтанд бэлдэх боломж олгох зорилгоор герман улсын эрчимжүүлсэн сургалтыг их дээд сургуулиудын тогтоосон нэмэлт шалгалтанд бэлдэх боломжийг олгодог.

Анхаарах зүйл: Зөвхөн австрийн гуравдагч их дээд сургуульд элсэн суралцах зөвшөөрөл авсан оюутнууд эдгээр сургалтанд хамрагдах боломжтой. Курсэд элсэн суралцахад герман хэлний A2-оос доошгүй хэлний мэдлэгтэй байх ёстой. (GER буюу европын хэлнүүдийн нэгдсэн сатандарт)