Австрийн их,дээд сургууль-Сургалтын хэл нь ер нь герман хэл

Их, дээд сургууль

Австрийн их, дээд сургуулийн салбар нь  маш чухал гурван зүйлийг нэгтгэсэн байдаг бөгөөд эдгээр нь олон талт, өндөр чанартай сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны эртний уламжлал, онол практикийн нягт холбоо болно. Австрийн сургалтын байгууллагууд олон салбарт олон улсын түвшинд гаргууд амжилт гаргаж, өндөр нэр хүндтэй болсон.

Дараах хэсгээс их, дээд сургууль, мэргэжлийн дээд сургууль, хувийн их дээд сургууль, багшийн дээд сургуулиудын товч танилцуулгыг аваарай.

• Их дээд сургуулиуд

• Хувийн их дээд сургуулиуд

• Мэргэжлийн дээд сургуулиуд

• Багшийн дээд сургуулиуд

• Дунд боловсролын дараах бусад боловсролын байгууллагууд

Сургалтын хэл нь ер нь герман хэл юм. Гэсэн хэдий ч олон дээд боловсролын байгууллага бусад хэлээр сургалт явуулдаг. www.studienwahl.at- аас хараарай.

 

Сургалтын хөтөлбөрийн бүтэц

Ихэнх их, дээд сургуульд дараах боломжуудыг санал болгодог.

• Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр Судлах ёстой кредит: доод тал нь 180

• Магистрын зэрэг олгох хөтөлбөр Бакалаврын хөтөлбөрийг амжилттай суралцаж төгссөн бол энэ шатны сургалтанд хамрагдах боломжтой. Судлах ёстой кредит: доод тал нь 180

• Докторын буюу PhD.- хөтөлбөр: Докторын хөтөлбөрт "уламжлалт"(магистр, диплом-инженер зэрэг)  болон мастерын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн бол хамрагдах боломжтой. " Бие даан судалгаа шинжилгээ хийх чадвар эзэмшүүлэх зорилготой тус хөтөлбөрийг “ доктор" юмуу "PhD".  зэрэгтэй төгсдөг. Үргэлжлэх хугацаа нь кредит цуглуулахгүйгээр дор хаяж гурван жил байна.

 

“Уламжлалт” буюу магистрын сургалтын хөтөлбөр:

Эдгээр хөтөлбөрүүд нь уламжлалт их сургуулийн зэрэг олгох бөгөөд ихэнх чиглэлээр магистр эсвэл инженерүүдэд диплом-инженерийн зэрэг олгодог. Үргэлжлэх хугацаа: 4-6 жил.

 

Хичээлийн жилийн бүтэц

Австри улсад хичээлийн шинэ жил 10-р сарын 1-ээс эхэлж дараа жилийн 9-р сарын 30-нд дуусна. Үүнийг хоёр семестер болгон хуваадаг.

• Өвлийн семестер (10-р сарын 1-ээс 1-р сарын 30 хүртэл)

• Зуны семестер (3-р сарын 1-ээс 9-р сарын 30 хүртэл)

Хичээл орохгүй өдрүүд: зул сарын баяр, семестрийн болон зуны амралт Энэ журмаас үл хамаарах нөхцөл байдал үүсч болох тул өөрийн сонгосон их сургуулиас лавлана уу.

 

Их, дээд сургууль төгссөн дипломыг хүлээн зөвшөөрөх

Австрид суралцаж төгссөн дипломыг хүлээн зөвшөөрөх эсэхийг эх орондоо байхдаа шалгаж үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.  www.enic-naric.net.