Австрийн их,дээд сургуулийн сургалтын төлбөр хэд вэ?

Сургалтын төлбөрийн журам

Их сургуульд

  • Австри оюутнууд болон австрийн оюутнуудтай ижил статустай оюутнууд (ЕХ эсвэл Европын эдийн засгийн бүсийн улсын иргэншилтэй оюутнууд) төлөвлөсөн хамгийн бага суралцах хугацаанаас хоёр семестрээс илүү суралцахгүй бол сургалтын төлбөр төлөх шаардлагагүй.  Суралцах хугацааанаас хоёр семестрээс дээш хугацаа хэтрүүлэн сурах бол дараа нэг улиралд 363.36 евро төлөх ёстой.
  • Оюутны оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны оюутнууд нэг семестерт 726.72 евро (эхний семестрээс эхлэн, суралцах хугацаа сунасан ч сургалтын төлбөр нэмэгдэхгүй).
  • Сургалтын төлбөрөөс гадна бүх оюутнууд нэг улиралд ÖH-ын татвар (Австрийн их дээд сургуулийн оюутны холбооны татвар), ослын даатгалын төлбөр 20, 20 евро төлөх ёстой.

Зарим онцгой тохиолдолд сургалтын төлбөрөөс чөлөөлөх буюу төлбөрийг хэсэгчлэн эсвэл бүрэн буцаан олгох боломжтой (жишээ нь, их дээд сургуулийн түншлэлийн хүрээнд солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд, хөгжил буурай орнуудын оюутнуудын хувьд). Их сургууль бүр өөрийн гэсэн журамтай байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох сургуулийн вэб хуудсаас шууд авах боломжтой.

Мэргэжлийн дээд сургууль

  • Мэргэжлийн дээд сургуулиуд сургалтын төлбөрөө  өөрөө цуглуулж болно.  Мэргэжлийн сургуулиас асууж тодруулаарай.

Хувийн болон багшийн дээд их сургууль

  • Сургалтын төлбөр нь сургуулиас шалтгаалан өөр өөр байдаг. Та тухайн сургуультай шууд холбогдон тодруулаарай.

 

Австри улсын их,дээд сургуулийн сургалтын төлбөрийг доорхи 3 улстай харьцуулаад хараарай. Австри улсын их,дээд сургуульд суралцах нь амьдралд илүү ойр хөрсөн дээр буух боломжтойгоос гадна, суралцах зардлаа өөрөө санхүүжүүлэх болохуйц гарах гарц хөтөлбөр манайд бий. Австри улсад Соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдсанаар үргэлжүүлэн Австри улсад их, дээд сургуульд суралцдаг гэдгийн та мэдэхүү. 

Боловсролоороо тэргүүлдэг 3 орон болох Англи, Америк, Авсралид бакалаврын зэрэг эзэмшихэд хэр их мөнгө шаардлагатайг хураангуйллаа. 

  1. Австрали: Их сургуулийн сургалтын төлбөр жилд ойролцоогоор 27000-43000 америк доллар, амьдрах зардал 14000-23000 ам.доллар байдаг.
  2. Америкийн Нэгдсэн Улс: Сургалтын төлбөр жилд 41000-56000 ам.доллар, амьжиргааны зардал 14000-22000 ам.доллар байдаг.
  3. Их Британи: Тул улсын их сургуулиудын сургалтын төлбөр жилд 20000-41000 ам.доллар, амьдрах зардал 8000-19000 ам.доллар байдаг.