Австри улсад Соёлын солилцооны Au-pair хөтөлбөрт хамрагдснаар ямар давуу талтай болох вэ?

Яагаад Австри улсыг сонгох вэ гэж?

Соёлын солилцооны Au-pair хөтөлбөр нь 1969 оноос хойш албан ёсоор хуулийн хүрээнд Европын улс орнуудад хэрэгжсээр өнөө цагтаа золгож байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ажиллангаа хэл сурах боломжийг залууст олгодог цор ганц санхүүгийн баталгаа шаарддаггүй хөтөлбөр юм. 

Aupair-аар ажиллахын зорилго нь Австри улсад зочлон, тус улстай илүү сайн танилцаж, хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэн, хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, ирээдүйн ажил мэргэжилдээ хэрэг болох үнэтэй туршлага хуримтлуулах боломж олгоно. 1969 онд Европын зөвлөлөөс баталсан “Aupair-н ажил үүргийн гэрээ”-ний чухал чухал шалгуурыг Австри улс дагаж мөрддөг байна.  “Au-pair” гэдэг нь франц хэлнээс орж ирсэн үг бөгөөд “ижил тэгш эрхтэй байх” гэсэн утга илэрхийлнэ.

БИД Австрын Холбооны Улсын Эдийн засаг, гэр бүлийн асуудал эрхэлсэн яамны тусгай зөвшөөрөлтэйгөөр олгосон Австрийн агентуртай хамтран ажилладаг. 

AUPAIR-Т ТАВИГДАХ ШАЛГУУР:

Aupair-н ажил бол мөнгө олдог ажил биш, харин амьдралын гайхалтай туршлага хуримтлуулах боломж бүхий хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа юм.

  • 18-27 насны байх 
  • Герман улсад Aupair-аар ажилласан туршлагатай байх
  • Герман хэлээр сайн ярьдаг байх ёстой ба доод тал нь А2 түвшний сертификаттай байх
  • Хүүхдэд хайртай, идэвхтэй,  хүүхэдтэй гэр бүлд хамт амьдрах хүсэлтэй байх
  • Хүүхэд харж байсан болон гэр орны ажил хийж байсан туршлагатай байх
  • Гэрлээгүй, хүүхэдгүй байх
  • Жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Улс орон, түүний соёлыг сонирхдог байгаад зогсохгүй, тухайн улсад ажиллаж амьдрах хугацаандаа аливаа зүйлийг сурах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Ирж буцах замын зардлаа өөрөө төлөх чадвартай байх 

 

AUPAIR-ААР АЖИЛЛАХ НӨХЦӨЛ: 

Холбооны Бүгд Найрамдах Австри улсад Aupair -аар ажиллах харилцааг Суурьшигч, оршин суугчдын тухай шинэ хуулинд өөрчлөлт орсноор (2006 оны 01-р сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон) оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг Австри улсын албан байгууллагууд (улс болон мужийн засаг захиргааны байгууллагууд) хариуцах болсон.

  • Aupair-аар ажиллах хугацаа 1 жил байна.
  • Хүүхэд харах, гэрийн ажилд туслах нийт цаг долоо хоногт 18 байх 
  • Танд долоо хоногт 1,5 дараалсан өдөр амрах эрх 
  • Хуулинд заасан баярын өдрүүдэд үндсэндээ чөлөөтэй байх, амарч болно.
  • Ээлжийн амралт (жилд ажлын 30 хоног)
  • Хүлээн авагч айлын зүгээс танд хувийн өрөө гаргаж өгнө.
  • Тухайн айлд байх хугацааны хоол ундны зардлыг хүлээн авагч гэр бүл хариуцна.
  • Сар бүр халаасны мөнгө гэж тогтмол 466.16 Евро
  • Та жилд нийт 15 удаагийн хөдөлмөрийн хөлс авах эрхтэй.
  • Хүлээн авагч айл нь Au-pair-н хувийн эрүүл мэндийн даатгал хийлгэнэ.
  • Даатгалын төлбөрийг Au-pair өөрөө төлнө. 
  • Хүлээн авагч гэр бүл нь хэлний курсийн төлбөр болон хэлний курсэд явах унааны зардлын хагасыг төлнө. 

 

БАЙР, ХООЛ УНД

Au-pair нь тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Мэдээж өрөө нь тавилга эд хогшилтой. Мөн тухайн гэр бүлийн гишүүдийн адил хүнсээр хангагдах ба хоолны цагуудад хамт хооллоно: өглөөний цай, өдрийн хоол, оройн зууш. 

Герман, Австри улсын их/дээд сургуульд, хэлний курсэд суралцах үндэсний виз мэдүүлэхэд амьжиргааны баталгаа болох 10.236 Евро (арван мянга хоёр зуун гучин зургаа евро) дансандаа байршуулахыг шаарддаг. 

Харин Соёлын солилцооны хөтөлбөрт дэхь амжиргааны зардлыг хүлээн авагч гэр бүл Aupair-н гэрээний дагуу байр, хоол, даатгалыг хариуцдаг.  Ямар ч банкны батлан даалтгүй "Орчин нь нэг жил хэл сурах, соёлтой танилцах" хөтөлбөр өөр хаа ч байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна.

 

 

ХАЛААСНЫ МӨНГӨ

Aupair-аар ажиллахын зорилго нь хэлний болон тухайн оронтой илүү сайн танилцсанаар ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхэд оршино. Иймд Aupair нь хөдөлмөрийн хөлс бус, харин халаасны мөнгө авна. Халаасны мөнгө нь сарын 466.36 евро байна. Нэг жилд 5593.92 Евро буюу 16,781,760.00 төгрөг. 

Халаасны мөнгө бол чиний хувийн хэрэглээний зардалд зориулсан мөнгө тул чөлөөт цаг болон зарим шаардлагатай зүйлдээ зарцуулаарай:  Хэлний курс  Үзвэрийн билет  Унааны зардал  Амралт, зугаалга  Ресторан, кафе-р үйлчлүүлэх  Косметик  Хувцас  Гар утас  Аялал г.м. .

 

ГЕРМАН ХЭЛНИЙ КУРС

Бүх “Au-pair”  чөлөөт цагаараа герман хэлний курс болон соёлын сургалтанд хамрагдах боломжтой.  Хүлээн авагч гэр бүл чинь хэлний курсэд явахад шаардлагатай цагийг чинь гаргаж өгөх бөгөөд герман хэлний курсын төлбөрийн 50%-ийг төлөх үүрэг хүлээдэг. Мөн хэлний курсэд явах унааны тасалбарыг төлнө.

 

ЧӨЛӨӨТ ЦАГ, АМРАЛТ

Чөлөөт цаг: Au-pair нь 7 хоногт 18 цаг ажиллаж, 1-2 өдөр амардаг. Голдуу амралтын өдрүүдэд амарна.

Ээлжийн амралт: Au-pair нь бүтэн нэг жил тухайн айлдаа байгаа тохиолдолд ээлжийн амралт (жилд ажлын 30 хоног) байна. 

 

АЯЛАХ БОЛОМЖ:

Амралтаараа Европын орнуудаар Au-pair визээрээ аялах боломжтой. Au-pair виз нь Австрийн Үндэсний оршин суух виз тул Шенген-визийг давхар агуулдаг учраас Шенгений гэрээний орнуудад хагас жилдээ дээд тал 90 хоног зорчих боломжтой юм. 

Жишээ нь: Парис хоттой танилцах 3 шөнө//4 өдрийн Групп-Автобусны аялал гэхэд ердөө 169 Евро байх жишээтэй. Аялал бол маш хямд. 

 

ХӨТӨЛБӨРИЙН ДАРААХ БОЛОМЖ: АВСТРИ УЛСАД СУРАЛЦАХ БОЛОМЖ 

Австри бол суралцахад хамгийн тохиромжтой орон юм! Австри нь Европын төвд оршдог бөгөөд түүний газар нутгийн тогтоц, хотууд нь олон янзын, гайхалтай үзэсгэлэнтэй юм.

Нийт 350,000 гаруй оюутантай дэлхийн хэмжээний 70 их, дээд сургууль байдаг. Австрийн их, дээд сургуулийн оюутнуудын 25 хувь нь гадаадаас ирдэг.

Оюутны оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны оюутнууд нэг семестерт 726.72 евро (эхний семестрээс эхлэн, суралцах хугацаа сунасан ч сургалтын төлбөр нэмэгдэхгүй).

 

ХЭРЭВ ТА Австри улсад их,дээд сургуульд суралцахаар сонирхож байгаа бол Гарц хөтөлбөр болох Соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдаарай.

Илүү хялбар боломжийг таньд санал болгож байна. 

Герман улсад байгаа бол танд маш давуу тал бий болно.

Цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэнэ.

Зөвхөн оршин суух зөвшөөрлийн төлбөр төлнө. 

Маш богино хугацаанд 1-2 сарын дотор амжина.

 

ГЕРМАН ЯВТАЛ ЗАРЦУУЛАХ ХУГАЦАА:  

Герман хэлний мэдлэггүй тохиолдолд: 

  • Герман хэлний эрчимжүүлсэн 12 долоо хоног буюу 3 сарын сургалтанд хамрагдана. 
  • Урилга хүлээн авах, виз мэдүүлэх ажиллагаа 1-2 сарын хугацаа шаардагдана. Нийтдээ 4-6 сарын хугацаанд Герман улс руу явах боломжтой 

Герман хэлний мэдлэгтэй тохиолдолд 1-3 сарын хугацаа шаардлагатай. 

 

НИЙН ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ ВЭ?

Нийт зардал: 3,7 сая төгрөг. Үүнд дараах үйлчилгээнүүд багтсан.

  • Герман хэлний эрчимжүүлсэн 12 долоо хоногийн сургалт
  • Герман хэлний шалгалтын хураамж
  • Үйлчилгээний төлбөр
  • Визний төлбөр
  • Онгоцны тийз / Үндэсний виз тул нэг талдаа билетээ авч болно/

Ямар нэгэн санхүүгийн баталгаа, орлого нотлох шаардлагагүй залууст зориулсан цор ганц Олон улсын Соёлын хөтөлбөр. 

 

Герман улсад ажиллаж, амьдрах эрхтэй Олон улсын Соёлын солилцооны AU-PAIR хөтөлбөрийн 2020 оны #7 дугаар сарын бүртгэл явагдаж байна.

НАТУРШУТЦ МОНГОЛ ХХК

9907-6906

www.naturschutz.mn

“#IAPA International Au Рair Assosation” олон улсын байгууллагын албан ёсны эрхтэй Монгол дахь цор ганц гишүүн итгэмжлэгдсэн байгууллага.