Австри улсад суралцахад шаардлагатай амжиргааны зардал хэд вэ?

Амжиргааны зардал

Австри нь дэлхийн хамгийн баян улсуудын нэг боловч тус улсад амьдрах өртөг нь европын бусад орнуудтай харьцуулахад тийм ч өндөр биш юм.

Надад хэр их мөнгө хэрэгтэй вэ?

Доор байгаа тойм хэсгээс та оюутнуудын сарын амжиргааны зардлын (еврогоор) талаар баримжаа авна. Эдгээр мэдээлэл, тооцоо нь зөвхөн тойм тул заавал ийм байна гэж ойлгж болохгүй.  Байрны зардлыг оюутны байрны төлбөрөөр тооцов.

 

Байр, орон сууц ойролцоогоор 400 евро

Байрны зардал нь аль хотод суралцахыг хүсч байгаа, түрээсийн төлбөрт ямар зардал багтсан болон тухайн байгууллагын хийсэн гэрээ, зохицуулалтаас хамаарна. Жишээлбэл, Вена хотын байрны түрээс жижиг хотынхоос илүү өндөр байдаг. Байр, орон сууцны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг “байр, орон сууц” хэсгээс харж болно.

 

Хоол хүнс (тансаг хэрэглээний бүтээгдэхүүн, тамхи орохгүйгээр) ойролцоогоор 250 евро

Австри улсад маш олон хямд үнийн дэлгүүр байдаг бөгөөд эдгээрээс та хүнсний бүтээгдэхүүнээ хямд үнээр авах боломжтой. Их дээд сургуулиуд оюутны хоолны газартай бөгөөд энд та хямд бөгөөд чанартай хоол идэж болно. Хамгийн зардал багатай арга бол өөрөө хоолоо хийх явдал юм. Зарим зүйлийн багцаа үнийг жишээлэн дурдвал, кофе шопод нэг аяга кофе/цай: 3 евро, талх нарийн боовны дэлгүүрт сэндвич: 3.50 евро, оюутны ресторанд оройн хоол: 10 евро.

 

Хичээлийн болон  хувийн хэрэгцээ (ном, соёл, үзвэр үйлчилгээ): ойролцоогоор 300 евро

Метро  юмуу  автобусны тасалбар хотод нэг чиглэлд нэг удаа зорчиход 2.20 евро, кино театрын тасалбар 9 евро, музейн тасалбар 10 евро байдаг. Гэхдээ оюутнуудад зориулсан хөнгөлөлт бий. Нийтийн тээврийн компаниуд болон музей, кино театр, театр болон бусад соёлын арга хэмжээ зохион байгуулагчид оюутны үнэмлэхээ үзүүлсэн тохиолдолд оюутны хөнгөлөлт санал болгодог.

 

Сард гарах зардлын нийт дүн: 950 евро

Австри улсад суралцаж буй оюутнуудын амьжиргааны дундаж зардал 950 евро орчим байдаг. Суралцах сургуулийн байршлаас хамааран бага зэргийн ялгаа гарч болох юм. Жишээлбэл, Вена болон бусад том хотуудад амьдрах байр болон хоол хүнсний зардал Нойштат зэрэг жижиг хотуудтай харьцуулахад өндөр байж болно. Мэдээж та хэр хэмнэлттэй амьдрахаас ихээхэн хамаарна. Тиймээс нэг оюутанд сард хэчнээн хэмжээний мөнгө шаардагдахыг нарийн тодорхойлоход хэцүү.