Австри улсад амьдрах, оршин суух тухай
Австри улсад оюутны хотхон буюу кампусд байрладаг уламжлал байдаггүй бөгөөд оюутнууд оюутны байранд эсвэл хувийн байранд амьдардаг. Бусад олон улс орнуудаас ялгаатай нь аль нэг курсэд элсэн суралцаж байгаа оюутнуудад австрийн их, дээд сургуулийн зүгээс байр зуучилж өгдөггүй. Оюутнууд байрны асуудлыг өөрсдөө хариуцах ёстой.
Орон сууц хайж олох тухай
Өөрт тохирсон байр олох олон арга бий, гэхдээ аль болох эртнээс амьдрах байраа хайж эхлээрэй. Элсэн суралцах их сургуулиасаа амьдрах байх олж өгөх боломжтой эсэхийг тодруулаарай.
Авсрийн солилцооны алба буюу OeAD –ийн орон сууцны асуудал хариуцсан алба ХХК
Авсрийн Солилцооны Алба буюу OeAD –ын охин компани болох Авсрийн Солилцооны Албаны орон сууцны асуудал хариуцсан алба ХХК нь жилд 12 000 орчим орчим оюутанд өөрийн албаны Вена, Грац, Зальцбург, Иннсбрук, линц, Клаганфурт хот дахь зочид буудал, оюутны байрыг санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг www.housing.oead.at- аас аваарай.
("WG") буюу оюутны хамтран амьдрах байранд байрлах
Хувийн эзэмшлийн хамтран амьдрах зориулалтын орон сууц (товчоор: WG) нь хамгийн түгээмэл хэлбэр байж магадгүй юм. Хэдэн оюутан нэг байрыг хамтран түрээслэх ба тус бүр өөрийн гэсэн өрөөтэй, гал тогоо, угаалгын өрөө зэргийг дундаа хэрэглэнэ. Оршин суугчид түрээсийн мөнгөө хувааж төлнө. Сурч байгаа газраасаа хамаараад сард 250-450 еврогийн түрээс төлнө. Хамтран түрээслэх байрыг www.jobwohnen.at -аас хайж болно.
Оюутны байр
Оюутны дотуур байрууд төрөл бүрийн байрыг санал болгодог (нэг өрөө юм уу хоёр, гурав, дөрвөн оюутан хамтран түрээслэх байр). Хамтран байр түрээслэх бол тус бүр угаалгын өрөө, 00-той байдаг. Харин гал тогооны өрөөг байрны бүх оршин суугч хамт ашиглана.
Гэрээгээ шалгаж үзээрэй.
Байрны гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө түрээсийн үнэд ямар зардал орсон болохыг сайн нягтлах хэрэгтэй. Энэ нь таны төсөвт ихээхэн нөлөөлж магадгүй юм. Зарим байранд хий, цахилгаан, телевиз, интернет түрээсийн төлбөрт багтдаг бол зарим нь түрээсээс гадна эдгээр төлбөрийг нэмж төлөхөөр заасан байдаг.
Гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө анхааралтай уншиж байгаарай. Өрөөндөө юу хийж болохыг нягтлаарай. Жишээ нь ханыг будахыг хориглосон байж болно шүү. Асуудал гарвал хэнтэй холбоо барьж болох талаар асуугаарай. Жишээ нь, усны хоолойг бөглөрвөл хэнд хандах вэ гэм мэт. Хэрэв байрны талаар гомдол гаргах бол эхлээд хариуцсан хүнтэй нь ярих хэрэгтэй. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол их сургуулийнхаа байрны асуудал хариуцсан ажилтан эсвэл байрны зохицуулагчтай холбоо барьж болно.