2020 оны 3 дугаар сарын 1-нээс ХБНГУ-д ажиллах мэргэжлийн боловсон хүчний тухай шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Шинээр хэрэгжиж эхэлсэн хууль журам нь Европын Холбооны бус орны мэргэжлийн боловсон хүчин Германд ажиллах боломжийг нээн өгч байна.
Одоогоор германд 350 орчим төрлийн Ausbildung -дунд мэргэжлийн хосолсон сургалтаас сонгон суралцах боломж залууст нээлттэй байна.
Танд ямар мэргэжил таалагддаг, та ямар авъяас сонирхолтой вэ гэдгээ эхлээд эргэцүүлэн бодох хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, ямар хичээл танд сонирхолтой байдаг, хүмүүстэй хамтарч ажиллах дуртай юу, компьютер дээр ажиллах дуртай юу, эсвэл том суурь машин, багаж, тоног төхөөрөмж дээр ажиллах нь илүү таалагдаж байна уу?
Юу хүсэж, сонирхож байгаагаа мэдсэний дараа өөр тохирсон мэргэжлээ хайх хэрэгтэй.
Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлүүд:
- Оффис менежер
- Жижиглэнгийн худалдааны мэргэжилтэн
- Худалдааны зөвлөх
- Өндөр настан асрагч
- Автомашины засварын (инженер)
- Аж үйлдвэрийн худалдааны менежер
- Эмнэлгийн туслах ажилтан
- Элэктрон техникч
- Шүдний эмчийн туслах
Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжлүүд:
- Агаарын хөдөлгөөний хянагч
- Усан онгоцны механикч
- Өндөр настан асрагчийн мэргэжил
- Цагдаа
- Нийгмийн даатгалын мэргэжилтэн
- Нисэх онгоцны механикч
- Төхөөрөмж, системийн электроникийн мэргэжилт
- Физикийн лаборант
- Банкны мэргэжилтэн
Герман хэл огт мэдэхгүйгээр сурах боломжгүй нь тодорхой. Дадлагажуулан сургагч байгууллага болон мэргэжлийн сургуулийн орчинд герман хэлээр ярина. Гадаад залуус дадлагажуулан сургадаг зарим байгууллага тэдэнд зориулан герман хэлний тусгай сургалт, дамжаа хичээллүүлэх замаар герман хэл сурахад нь тусалж дэмждэг. Тиймээс байгууллагын зүгээс тавьж буй саналыг судлах хэрэгтэй. Эсвэл эх орондоо жишээ нь, Гёте Институт ч юмуу, ямар нэг хэлний курсэд сурч болно.
Хэлний мэдлэгийн сертификат нь шалгалт авах эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн байгууллагаас олгосон байх ёстой.
Монголд одоогоор ганцхан Гёте-Институт л энэ шаардлагад нийцэж байна.
Герман хэлний мэдлэгийн сертификат – В1 ба түүнээс дээш
Визийн мэдүүлгээ өгсөнөөс хойш герман хэлний сертификатыг тодорхой хугацаанд нөхөн өгч болдог бөгөөд ЭСЯ-наас энэхүү хугацааг тодорхой зааж өгнө.
Герман_хэлний А1, А2, В1 эрчимжүүлсэн сургалтандаа #элсэлт авч байна.
#Хил_хаалттай ч - #Хэлээ_сурцгаая.
1) #Сургалтын_танилцуулга:
Герман хэлний A1,A2,B1 шатны дүрмийн мэдлэгийг богино хугацаанд эзэмшүүлнэ.2) #Хугацаа:
2020.10.26 өдөр 11-13 цаг, /Даваа- Пүрэв гараг хүртэл/
2020.11.02 өдөр 14-16 цаг, /Даваа- Пүрэв гараг хүртэл/
2020.11.14 өдөр Бямба гарагийн анги3) #Хамрагдах_хүний тоо: 4-6 хүн
4) #Сургалтын_төлбөр: 250,000₮ / 4 долоо хоног/
5) Хичээл заах #багш: Г. Төрбат / Герман хэлний багш, орчуулагч 15 жилийн ажлын туршлагатай. Герман болон Австри улсад мэргэжил дээшлүүлсэн/
6) #Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.7) #Бүртгэл: 9907-6906 холбогдож бүртгүүлэх эсвэл message sent хэсэгт холбогдоно уу.
НАТУРШУТЦ МОНГОЛ компанийн дэргэдэх Герман хэлний сургалтын төв
☎️: 9️⃣9️⃣0️⃣7️⃣➖6️⃣9️⃣0️⃣6️⃣