Хөргөлтийн мехатроникч нь супермаркет, оффис, эмнэлгийн агааржуулагч, хөргөх төхөөрөмж угсрах, засч сэлбэх зэрэг ажил хийдэг.
Сургалтын агуулга
Тоног төхөөрөмжийг угсрах ямар арга техник байдаг вэ?
Угсралтын заавар зураглал болон цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын схемийг хэрхэн унших вэ? зэрэг суурь асуудлуудыг сургалтын эхэн үед судална. Дараа нь хөргөлтийн болон агааржуулалтын нарийн төвөгтэй машин, тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулж сурна. Мөн хөргөлтийн болон агааржуулалтын системийг яаж зардал багатай, байгальд ээлтэйгээр ашиглах боломжтой вэ гэдгийг судлах бөгөөд тэд энэ салбарын мэргэжилтнүүд болно.
Тавигдах шаардлага
(Шатамхай) хөргөлтийн хэрэгсэлтэй харьцахдаа маш хянуур болгоомжтой байх хэрэгтэй. Янз бүрийн угсралтын ажил хийх нь маш олон янзын үүрэг даалгавар гүйцэтгэхэд хүргэдэг бөгөөд ажлын нөхцөл, байршил өөрчлөгдөж байдаг тул маш их уян хатан байдал шаарддаг. Гарын ур, техник сайн ойлгодог байх нь даалгавраа амжилттай гүйцэтгэхэд тусална.
Сургалт явуулах газар
Энэ нь мэргэжлийн хосолсон сургалт юм. Онолын хэсэг танхимын сургалтаар, харин дадлага хэсэг нь сургалтын үйлдвэр, засварын газарт явагдана.
Сурах хугацаа : 3,5 жил
Хичээлийн жил бүр авах цалин (засварын газарт)
Нэг дэх жил 420 – 778 евро
Хоёр дахь жил 473 – 860 евро
Гурав дахь жил 525 – 950 евро
Дөрөв дэх жил 578 - 1.050 евро
Хичээлийн жил бүр авах цалин (аж үйлдвэрт)
Нэг дэх жил 976 - 1.047 евро
Хоёр дахь жил 1.029 - 1.102 евро
Гурав дахь жил 1.102 - 1.199 евро
Дөрөв дэх жил 1.141 - 1.264 евро
Суралцах үеэр авах цалингаас татвар нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
Эх сурвалж: Холбооны улсын хөдөлмөр зуучлалын алба, 2019 оны 4-р сарын байдлаар.
Ажиллах салбар
Тоног төхөөрөмж-багаж угсралт
Нийлүүлэлт ба суурилуулалт
Хүнс, ундаа үйлдвэрлэл
Төгссөний дараа
Хөргөгч, агааржуулагч, халаалтын тоног төхөөрөмж угсрах, ажиллуулах, засварлах ажиллах
Хөргөх байгууламжийн мэргэжилтэн, харилцагчийн үйлчилгээний угсралтын ажилчин, харилцагчийн үйлчилгээний техникч, чанар шалгагч, мастераар ажиллах
Мэдээллийн технологи ашиглах чадвар эзэмших эсвэл гадаад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх
Мастер эсвэл техникчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамтрагдах
Герман_хэлний А1, А2, В1 эрчимжүүлсэн сургалтандаа #элсэлт авч байна.
#Хил_хаалттай ч - #Хэлээ_сурцгаая.
1) #Сургалтын_танилцуулга:
Герман хэлний A1,A2,B1 шатны дүрмийн мэдлэгийг богино хугацаанд эзэмшүүлнэ.2) #Хугацаа:
2020.10.26 өдөр 11-13 цаг, /Даваа- Пүрэв гараг хүртэл/
2020.11.02 өдөр 14-16 цаг, /Даваа- Пүрэв гараг хүртэл/
2020.11.14 өдөр Бямба гарагийн анги3) #Хамрагдах_хүний тоо: 4-6 хүн
4) #Сургалтын_төлбөр: 250,000₮ / 4 долоо хоног/
5) Хичээл заах #багш: Г. Төрбат / Герман хэлний багш, орчуулагч 15 жилийн ажлын туршлагатай. Герман болон Австри улсад мэргэжил дээшлүүлсэн/
6) #Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.7) #Бүртгэл: 9907-6906 холбогдож бүртгүүлэх эсвэл message sent хэсэгт холбогдоно уу.
НАТУРШУТЦ МОНГОЛ компанийн дэргэдэх Герман хэлний сургалтын төв
☎️: 9️⃣9️⃣0️⃣7️⃣➖6️⃣9️⃣0️⃣6️⃣