Мэргэжлийн танилцуулга цуврал. № 2. Галт тэрэгний жолооч, тээврийн үйлчилгээ

Төмөр замын ажилчин - үйл ажиллагааны алба - галт тэрэгний жолооч, тээврийн үйлчилгээ

Төмөр замын ажилчин нь зорчигч тээврийн болон ачааны галт тэрэг жолоодно.

 

Сургалтын агуулга

Тус мэргэжлээр суралцагчид нь эхлээд галт тэргийг сайн жолоодож сурахын тулд эд ангиудтай нь танилцана. Дараа нь галт тэрэгний аяллыг удирдах ба зорчигчидын болон тээвэрлэж буй ачаа  барааны аюулгүй байдлыг хариуцдаг.Мөн галт тэргийг маневарлаж сурна. Эцэст нь вагонуудыг шалгаж, ашиглалтад оруулна.

Галт тэрэгний хяналт, IT системийн ашиглалт, төмөр замын үйл ажиллагааны дэд бүтэц зэргийн талаар мөн судална.

 

Тавигдах шаардлага

Галт тэрэг зэрэг тээврийн хэрэгслийг жолоодох нь тун хариуцлагатай бөгөөд анхаарал төвлөрөлт маш ихээр шаарддаг ажил юм. Галт тэргийг хянаж шалгах, ашиглалтанд оруулахад гарын ур дүй, техникийн мэдлэг шаардлагатай.

 

Сургалт явуулах газар

Энэ нь мэргэжлийн хосолсон сургалт юм. Онолын хэсэг танхимын сургалтаар, харин дадлага хэсэг нь төмөр замын сургалтын үйлдвэр, байгууллагад  явагдана.

 

Сурах хугацаа: 3 Jahre

 

Хичээлийн жил бүр авах цалин

Нэг дэх жил 904 евро

Хоёр дахь жил 973 евро

Гурав дахь жил 1.041 евро

Суралцах хугацаанд авах цалингаас татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлнө.  Эх сурвалж: Холбооны улсын хөдөлмөр зуучлалын алба, 2019 оны 1-р сарын байдлаар.

 

Ажиллах салбар

  1. Төмөр замын салбар ( Зорчигч тээвэр болон ачааны галт тэрэгны хэрэг эрхлэх байгууллага)
  2. Уул уурхай, металлын үйлдвэрлэл, металл боловсруулах үйлдвэр, төмөр замын тээврийн хэрэгсэл жолоодох (чулуу, нүүрс, төмөр, ган тээвэрлэлтийн галт тэрэг эсвэл төмөр замын тээврийн хэрэгсэл угсралт)

 

Төгссөний дараа

Төмөр замын компанид ажиллах

Боловсон хүчний хэлтсийн чиглэлээр мэргэших

Мэдээллийн технологи ашиглах чадвар эзэмших эсвэл гадаад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх                                                                                                            

Техникч, бизнесийн эдийн засагч, эсвэл нарийн мэргэжлийн эдийн засагчаар үргэлжлүүлэн суралцах