Мэргэжлийн танилцуулга цуврал №3. Аж үйлдвэрийн цахилгаан техникч

Аж үйлдвэрийн цахилгаан техникч

Аж үйлдвэрийн цахилгаан техникч нь үйлдвэрийн цахилгаан, тоног төхөөрөмжийг угсрах, засварлах ажлыг хариуцна. Мөн албан байгууллагын цахилгаан засвар хийж, хэрэглэгчдэд тоног төхөөрөмжийг хэрхэн ажилладгийг тайлбарлаж өгнө.

 

Сургалтын агуулга

Цахилгааны системийг зөв суурилуулснаар үйлдвэрлэлийн заалан дахь тоног төхөөрөмжүүд найдвартай, зөв ​​ажиллана. Тиймээс тус мэргэжлээр суралцагчид бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрхэн угсрах, цахилгаан хэмжих,  хяналтын системийг хянах  зэргийг сурна. Түүнчлэн хяналтын төхөөрөмжийг программчлах, цахилгаан холболтыг төлөвлөх, хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн болно.

Энэ мэргэжил танд бүрэн тохирохгүй байна уу? Тэгвэл автоматжуулалтын технологийн цахилгаан техникчийн мэргэжлээр суралцах нь танд таалагдаж магадгүй юм. 

 

Тавигдах шаардлага

Цахилгаан сүлжээний төлөвлөгөө гаргахад орон зайн баримжаанаас гадна зурах чадвар шаардагдана. Мөн цахилгаан хэмжигдэхүүнийг тооцоолоход тооцоолох чадвар сайтай байх ёстой. Гарын эв дүй болон техникийн мэдлэг цахилгаан системийг боловсруулахад нэн чухал.

 

Сургалт явуулах газар

Энэ нь мэргэжлийн хосолсон сургалт юм. Сургалтын онолын хэсэг танхимд, дадлага хэсэг аж үйлдвэрийн сургалтын байгууллагад явагдана.

 

Суралцах хугацаа: 3,5 жил

 

Хичээлийн жил бүр авах цалин (Аж үйлдвэрт)

Нэг дэх жил 976 - 1.047 евро

Хоёр дахь жил 1.029 - 1.102 евро

Гурав дахь 1.102 - 1.199 евро

Дөрөв дэх жил 1.141 - 1.264 евро

 

Хичээлийн жил ба суралцах үед авах цалин (Гар багаж ашиглан ажиллах газар)

Нэг дэх жил 640 – 750 евро

Хоёр дахь жил 690 – 830 евро

Гурав дахь жил 740 – 900 евро

Дөрөв дэх жил 790 - 1.000 евро

Суралцах хугацааны цалингаас татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлнө.                                                             Эх сурвалж: Холбооны улсын хөдөлмөр зуучлалын алба, 2019 оны 4-р сарын байдлаар.

 

Ажиллах салбар

  1. Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн угсралт
  2. Цахилгаан хангамж
  3. Автоматжуулалтын технологи

 

Төгссөний дараа

  1. Төрөл бүрийн нарийн төвөгтэй машин, тоног төхөөрөмжийг угсрах ашиглалтанд оруулах, засварлах
  2. Чанарын баталгаа, харилцагчдад үйлчлэх алба, үйлдвэрлэлийн чиглэлээр нарийн мэргэших
  3. Мэдээллийн технологи ашиглах чадвар эзэмших эсвэл гадаад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх                                                                                                               
  4. Мастер эсвэл техникчээр мэргэжил дээшлүүлэх