Ариутгал, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн механикч
Ариутгал, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн механикч барилгын халаалт, агааржуулалтын системийг суурилуулах, усны шугам тавих, угаалтуур, суултуур угсрах зэрэг үндсэн ажлыг хийнэ. Үүний тулд тэд шугам хоолой, холболтыг хэрхэн хийхийг төлөвлөж, угсран, засвар үйлчилгээ хийдэг.
Сургалтын агуулга
Усны техник, агаарын техник, дулааны техник эсвэл байгаль орчны техник, сэргээгдэх эрчим хүч гэсэн салбаруудаас сонгон мэргэших бөгөөд өөр өөрийн мэргэшлийн чиглэлээр үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх, тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулах, засварлах ажил хийнэ. Түүнчлэн металл болон хуванцрыг өрөмдөж, шрупдэж, гагнаж сурна. Төгсөхдөө тоног төхөөрөмжийн тохируулга, удирдлагын системийг хэрхэн зөв суурилуулж, алдаа гэмтэл гаргахгүй байхыг сурна.
Тавигдах шаардлага
Материал хэр шаардагдах, болон тоног төхөөрөмжийн хэмжээг тодорхойлоход тооцоолон бодох чадвар чухал. Барилгын төлөвлөлтийг дүрслэхэд зурах авъяас шаардагдана. Мөн үйлчлүүлэгчид чиглэсэн өндөр түвшний үйлчилгээний соёлтой байх хэрэгтэй.
Сургалт явагдах газар
Мэргэжлийн хосолсон сургалт бөгөөд онолын хэсгийг танхимын сургалтаар, дадлагын хэсгийг үйлдвэрийн засварын газрын холболтын тасаг болон үйлдвэрт эзэмшинэ.
Cуралцах хугацаа: 3,5 жил
Хичээлийн жил бүр авах цалин (гар багаж ашиглан ажиллах газар)
- Нэг дэх жил 420 – 778 евро
- Хоёр дахь жил 473 – 860 евро
- Гурав дахь жил 525 – 950 евро
- Дөрөв дэх жил 578 - 1.050 евро
Хичээлийн жил бүр авах цалин (аж үйлдвэрт)
- Нэг дэх жил 976 - 1.047 евро
- Хоёр дахь жил 1.029 - 1.102 евро
- Гурав дахь жил 1.102 - 1.199 евро
- Дөрөв дэх жил 1.141 - 1.264 евро
Суралцах хугацаанд авах цалингаас татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
Эх сурвалж: Холбооны улсын хөдөлмөр зуучлах алба, 2019 оны-р сарын байдлаар.
Ажиллах салбар
- Нийлүүлэлт ба суурилуулалт
- Цахилгаан суурилуулалт
Төгссөний дараа
- • Ариутгал, халаалт, агааржуулалтын технологийг суурилуулах компанид ажиллах
- • Чанарын баталгаа, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээ, засвар үйлчилгээ эсвэл үйлдвэрлэлийн чиглэлээр нарийн мэргэших
- • Мэдээллийн технологи ашиглах чадвар эзэмших эсвэл гадаад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх
- • Мастер эсвэл техникчээр мэргэжил дээшлүүлэх