Герман улсад МСҮТ-н сургалт хэрхэн явагддаг вэ?

Үйлдвэрлэлийн буюу хосолсон мэргэжлийн сургалт бол германд хамгийн түгээмэл мэргэжлийн сургалтын төрөл юм. 

Бүх дунд мэргэжил Онол, Дадлага гэсэн хоёр үе шаттай. 

Дадлагын үе шат нь дадлага хийх үйлдвэрт явагдана.

Тухай компаний том жижгээс шалтаалан янз бүрийн хэлтэс салбарт, янз бүрийн үүрэг даалгавар гүйцэтгэнэ. Үйлдвэрлэлийн сургалтанд мэргэжлийн дагалдах болон суурь олгох хичээл орно. Хичээл нь долоо хоногт тогтмол нэгээс хоёр удаа юмуу, блокоор орно. 

Танхимын сургалт хэрхэн явагддаг вэ?

Үйлдвэрлэлийн сургалтаас гадна дан танхимын сургалтаар дунд мэргэжил эзэмших боломж байдаг. Энэ тохиолдолд бүтэн цагаар танхимын сургалтанд хамрагдана. Энэ төрлийн сургалтаар эзэмшсэн мэргэжлийг цэвэр танхимаар эзэмшсэн мэргэжил гэж нэрлэдэг. 

Дийлэнх нь эрүүл мэнд, нийгэм судлал болон техникийн мэргэжлүүд байна. Эдгээр мэргэжлийг хувийн болон улсын МСҮТ-д эзэмшиж болно. 

 

 

Дунд мэргэжлээр дадлагажин суралцах хугацаагаа товчилж болно: 

Германы ихэнх дунд мэргэжлийн сургалт 3 жил үргэлжилнэ. Сурч байсан мэргэжлийн чиглэлтэйгээ төстэй чиглэлийн дунд мэргэжлээр дадлагажин суралцах бодол байгаа бол сурах хугаацаагаа хэдэн сараар багасгаж болно. Хэрэв аз таарвал хэвийн нөхцөлөөр суралцаж байгаа бусад суралцагчдаас хамаагүй хурдан хугацаанд төгсөнө. 

Дадлагажин суралцах үйл ажилллагааны бүтэц илүү тодорхой:

Гэр бүлийн мэт халуун дулаан уур амьсгал, тодорхой сургалтын хөтөлбөр, хэрэглээнд ойр лекц  зэргийг ялангуяа их сургуулийн томоохон мэргэжлийн ангийн сургалтаас олж үзэхгүй л болов уу. аз таарвал хэвийн нөхцөлөөр суралцаж байгаа бусад суралцагчдаас хамаагүй хурдан хугацаанд төгсөнө. Төгссөнийхөө дараа яах вэ гэдэг мэргэжлийн хэтийн төлөв чинь тодорхой харагдана. Германд зарим салбарт чадварлаг мэргэжлийн ажилчин дутагдалтай байна.

Мастерийн түвшинд гүйнзгийрүүлэн суралцах:

Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсанаар мэргэжлээр ахин дэвших магадлал чинь илүү нэмэгдэнэ. Ийнхүү мэргэжлийн салбараас шалтгаалан хос мэргэжлээр суралцаж төгссөн мэргэжилтний хувьд дээд мэргэжлээр суралцаж төгсөгчдөөс санхүүгийн хувьд хэзээ ч дор орохгүй.

Их сургуульд сурахгүйгээр ажил хөдөлмөрийн ертөнцөд амжилт гаргаж болно: 

Дунд мэргэжил эзэмшчихвэл их сургууль төгссөн шиг их зүйлд хүрч болно. Яг тохирсон гүнзгийрүүлсэн сургалтанд суугаад төгсчих юм бол их сургууль төгсөөгүй ч чиний мэргэшлийн зэрэг мастерийн зэрэгтэй дүйцнэ. Суралцаж эхэлсэн эхний өдрөөсөө л цалингаа авна. Зарим мэргэжлээр дадлагажин суралцахад цалингийн хэмжээ бага байж болно л доо. Гэхдээ чи “Bafög” зэрэг төрийн сангийн сургалтын тэтгэлэг болон санхүүгийн дэмжлэг авах эрхтэй.