Герман улсад дунд мэргэжлийн хосолсон сургалтанд суралцах хугацаандаа дадлагажин ажиллаж буй байгууллагаасаа сар бүр дунджаар 908 евроны бохир цалин авна. Мэргэжил болон ажиллаж буй мужаас хамааран цалингийн хэмжээ хэлбэлзэж байдаг. Жишээ нь, та авто машины засварчны мэргэжлээр суралцвал сард дунджаар 1.088 евроны бохир цалин авна гэсэн үг. Мөн цалингийн хэмжээ курс ахих тусам нэмэгддэг. Бохир цалингаас нийгмийн даатгал суутгана. Хэрэв та жилд 9.000 евроноос илүү орлого олсон бол татвар төлнө.
Ямар дунд мэргэжлээр суралцагсад бусдаас илүү цалин авч буйг ХБНГУ-ын Дунд мэргэжлийн боловсролын төв хүрээлэнгийн судалгаа харуулжээ.
Өрлөгчин: 1057 Euro, Засварчин: 998 Euro, Аж үйлдвэрийн механикч: 992 Euro, Даатгал, санхүүгийн ажилтан: 986 Euro
Харин ямар дунд мэргэжлээр суралцагсад бага цалин авч байна гэхээр:
Үсчин: 494 Euro, Талх, нарийн боовчин: 600 Euro, Цэцэрлэгч: 587 Euro