Дадлагажин суралцах хугацаандаа би хаана амьдрах вэ?
Өөрөө бие даан байр юм уу өрөө түрээслэх ч бай, дадлагажигчид зориулсан дотуур байранд орох гээд тусдаа гарахад олон сонголт бий.
Шинэ амьдралаа эхлэхийн өмнө хэд хэдэн зүйлийг бодож үзэх хэрэгтэй:
Чи хэр их мөнгө зарцуулах боломжтой вэ, ганцаараа амьдрах уу эсвэл бусадтай хамт баймаар байна уу.
Ганцаараа тусдаа байр түрээслэх, Бусадтай хамтран байр түрээслэх, Дадлагажигчдад зориулсан дотуур байр гэсэн сонголтуудтай.
Орон байрны зардлаа хэрхэн шийдэх вэ?
Чи эцсийн эцэст бие дааж, өөрийн гэсэн мөнгө олно гэж бодохоор дэлхийг бүхэлд нь ч худалдаад авчих юм шиг санагдаж байж магад.
Гэхдээ түр хүлээгээрэй: сарын эцэст гар дээр ирэх мөнгө чинь харамсалтай нь тийм ч их байхгүй.
Гэхдээ чи дадлагажигч болохоор улсаас мөнгөн дэмжлэг тусламж авах эрхтэй нь аз шүү.
Тэтгэлэгт цалин чинь ахуй амьдралд чинь хүрэлцэхгүй тохиолдолд энэ дэмжлэг чамд тус болно.
Ямар ямар дэмжлэг, тэтгэлэг байдаг вэ?
- Дунд мэргэжлээр дадлагажин суралцагчдад үзүүлэх тэтгэмж (BAB)
- Дунд мэргэжлээр дадлагажин суралцагчдын тэтгэлэг (BAföG)
Мэргэжлийн сургалтанд хамрагдаж байх үеийн амьжиргааны зардлын хэмжээг Герман улсад мөрдөгдөх нийтлэг мөнгөн дүнг жишиг болгон авна. Нэг сарын амьжиргааны жишиг дүн нь одоогоор 929 (brutto) евро байна. Визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд юуны түрүүнд сургалтын гэрээнд заасан цалингийн хэмжээг амьжиргааны баталгаа гэж үзнэ. Амьдрах байрны асуудлыг гуравдагч талаас хариуцах бол дээр дурьдсан сарын амьжиргаанаас тодорхой дүнг хасаж тооцно. Хоол хүнсний зардлыг мөн гуравдагч тал хариуцах бол 150 еврог хасаж тооцно. Амьжиргааны зардлын тодорхой хэсгийг виз мэдүүлэгч өөрийн хөрөнгийн баталгаагаар шийдэх боломжтой. Энэ нь Германы аль нэг банкинд хязгаартай ашиглах данс нээлгэх эсвэл Германы Оршин суух тухай хуулийн 66-68-р зүйлд заасны дагуу албан ёсны батлан даалтын маягт