Сайн дурын нийгмийн ажил хийхэд шаардлагатай хамгийн ЧУХАЛ шалгуур бол нийгмийн сайн сайхны төлөө ажиллах, хүмүүст туслах хүсэл сонирхолтой байх явдал юм.
Үүнээс гадна шинэ нөхцөл байдал, шинэ хүмүүстэй дасан зохицож ажиллах шинэ туршлага хуримтлуулах сэдэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй.
Эдгээр шалгуурыг хангаж байвал ажиллах хүсэлт гаргасан газар чинь чамайг ажиллуулах итгэл үнэмшилтэй болно.
•Гадаадын иргэний өргөдөл хүсэлтэд сайн дурын нийгмийн ажил хийхээр өргөдөл гаргагчидтай адилхан шаардлага тавьдаг. Гэхдээ чи 18 нас хүрсэн байх ёстой.
•Түүнээс гадна хангалттай хэлний мэдлэгтэй байх нь нэн чухал. Учир нь Германд сайн дурын нийгмийн ажил хийхийн тулд герман хэлээр ойлголцож чаддаг байх ёстой. Тиймээс өргөдөл гаргах үедээ герман хэлний B1 түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй.
•Европын Холбооны бус улсын иргэн бол виз шаардлагатай. (Хүчинтэй хугацааг анхаарах!)
•Замын зардал, визийн хураамжийг өөрдсөө хариуцах.