Сайн дурын нийгмийн ажлын хүрээнд юу хийх вэ?
Сайн дурын нийгмийн ажил нь дадлага ажил болон сургалт семинар гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
Сургалт семинарыг сайн дурын нийгмийн ажил хариуцагчийн хувьд бид зохион байгуулах бөгөөд энэ нь нийгмийн ажлын салшгүй хэсэг болно.
- Нийгмийн салбарт тусалж, практик ТУРШЛАГА хуримтлуулна.
Сайн дурын ажилтны хувьд чи ажиллаж буй газартаа идэвхтэй ажиллаж, мэргэжилтнүүдэд тусалж дэмжих үүрэгтэй. Сайн дурын нийгмийн ажлын өдөр тутамд чинь нийгмийн салбарын нэг мэргэжилтэн туслах бөгөөд чиний зааварлагч юм.
- Сургалт семинарын үеэр санал бодол, туршлага солилцох болон ТӨСӨЛ хөтөлбөрүүдэд оролцоно.
Сайн дурын нийгмийн ажил хийж байгаа сайн дурын ажилтнуудтай сургалт семинарын үеэр танилцаж болно. Семинарын нэг бүлэгт 25-30 сайн дурын ажилтан хамрагдана. Зааварлагч баг энэ хугацаанд та нарыг удирдан ажиллана.
Хичээлийн жилийн туршид таван удаагийн сургалт семинарт багийнхантайгаа хамт оролцоно. 12 сарын турш сайн дурын ажил хийлээ гэхэд 25 өдрийн сургалтанд сууна.
Сургалт семинарууд төлбөргүй. Байр, хоол, семинар болох газар ирж, буцах унааны зардлыг бид хариуцна.