FSJ - р ажиллах нөхцөл
- Олон залуу хүн сайн дурын нийгмийн ажлыг бүтэн жил хийдэг. Зарим тохиолдолд 18 сар хүртэл хугацаанд хийх боломжтой.
- Сайн дурын нийгмийн ажил бол бүтэн цагийн буюу үндсэн ажилтны орон тоо шаардах ажил юм. Өөрөөр хэлбэл долоо хоногт ойролцоогоор 39 цаг ажиллана.
- Сарын халаасны мөнгө авч, үнэ төлбөргүй сургалт семинарт хамрагдах болно. Сарын халаасны мөнгө 414 евро гар дээрээ авна.
- 12 сарын турш сайн дурын ажил хийлээ гэхэд 25 өдрийн сургалтанд сууна. Сургалт семинарууд төлбөргүй. Байр, хоол, семинар болох газар ирж, буцах унааны зардлыг байгууллага нь хариуцна.
Амралт/тусгай амралт: Сайн дурын ажилтан 12 сар ажиллаад 30 хоногийн амралт авах эрхтэй.
Унааны зардал: Ажиллах газартаа очих замын зардлыг сайн дурын ажилтан өөрөө хариуцна.
Даатгал: Та бүтэн жилийн хугацаанд нийгмийн даатгалд бүрэн даатгуулсан (эрүүл мэнд, асрамжийн болон тэтгэврийн даатгал, ажил мэргэжлийн ослын даатгал) байх ба 12 сар ажилласны дараа ажилгүйдлийн мөнгө хүсэх эрхтэй болно.
Орон байр, хоолоор хангах уу? Одоогоор тун цөөн тооны байгууллага сайн дурын нийгмийн ажил, холбооны улсын сайн дурын ажил хийх хугацаанд байгууллагын байранд амьдрах боломжийг санал болгож байна. Зарим нь үнэгүй байраар хангадаг. Хэрэв та байгууллагын байранд амьдарч, хоол хүнсээр хангуулж байгаа бол халаасны мөнгөнөөс чинь тодорхой хувийг суутгаж авна.