Холбооны Сайн Дурын Алба (Bundesfreiwilligendienst) эсвэл Залуучуудын Сайн Дурын Албыг (Jugendfreiwilligendienst) Германд хийх сонирхолтой бол виз мэдүүлэх ёстой.
1. Бүрэн гүйцэд бөглөсөн, виз мэдүүлэгч гарын үсгээ зурсан үндэсний визийн маягт ("VIDEX" маягт)
2. Биометрийн шаардлага хангасан 35*45 мм хэмжээтэй 2 хувь цээж зурагны нэгийг үндэсний визийн маягтын цээж зураг байрлах хэсэгт нааж хоёр дахь зургийг нь наалгүй авч ирнэ.
3. Хүчинтэй паспорт
4. Визийн хураамж 75 еврог монгол төгрөгөөр
5. Ямар зорилгоор нийгмийн сайн дурын ажил Германд хийх сонирхолтой байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар захидал (Motivationsschreiben).
6. Өнөөг хүртэл эзэмшсэн мэргэжил, боловсрол ба эрхэлж байсан ажлаа алгасалгүй бүрэн оруулсан, хүснэгтчилсэн намтар.
7. Германд Сайн дурын алба хаах газартай байгуулсан гэрээ
8. Байгаа бол: Герман хэлний В1 мэдлэгийн сертификат.
9. Германд нэвтрэн орох өдрөөс эхлэх багадаа 3 сар хүчинтэй эрүүл мэндийн даатгал