Хэзээ ажиллаж эхлэх вэ?
Хэзээ ч ажиллаж эхэлсэн болно.
Намар шинэ хичээлийн жил эхэлдэг учир хүмүүс ихэнхдээ 9-р сараас ажиллаж эхэлдэг.
Бид сайн дурын нийгмийн ажлыг бүтэн жилийн турш шууд эхлэн хийх уян хатан нөхцөл санал болгож байгаа бөгөөд тогтсон хугацаанд баригдахгүй болно гэсэн үг.
Тэгэхээр, аль нэг сарын сарын 1 юмуу 15 нд ажлаа эхлэх боломжтой юм.
Хэзээ хүсэлт гаргах вэ?
Сайн дурын нийгмийн ажил хийж эхлэхэд цаг хугацааны хувьд уян хатан нөхцөлтэй тул хүсэлт, өргөдөл авах тогтсон хугацаа байдаггүй. Тиймээс хүссэн үедээ өргөдөл хүсэлтээ гаргаад, ажлаа эхэлж болно.
Аль болох эртхэн хүсэлтээ гаргавал хүссэн ажлын байраа олох магадлал өндөр. Үүнээс гадна өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, танилцахад хэдэн долоо хоногийн хугацаа шаарддаг гэдгийг анхаарах нь зүйтэй.
2020/2021 оны FSJ -Сайн дурын нийгмийн жилийн өргөдөлөө одооноос гаргана уу!
Бид FSJ-ийг ерөнхийдөө зургаан сарын өмнөөс эхлэхийг зөвлөж байна. Гэхдээ бидэнтэй хамт та FSJ-ийг дөрвөн долоо хоногийн дотор богино хугацаанд эхлүүлэх боломжтой. Нийгмийн жилийн турш хүссэн өргөдөл гаргах газраа олохын тулд эртнээс FSJ өргөдөл гаргах нь зүйтэй.
Сайн дурын нийгмийн жил (FSJ) өргөдөл гаргах үйл явц нь маш энгийн. Таны FSJ хөтөлбөрийн хувьд та зөвхөн дөрвөн алхамыг дагах хэрэгтэй.
Алхам 1: Сайн дурын нийгмийн ажлын байр олох, өргөдөл хүсэлт гаргах
Алхам 2: Ажилд орох ярицлага болон туршилтын ажлын өдөр
Алхам 3: Шийдвэр гаргах болох гэрээ хийх
Алхам 4: Сайн дурын ажлын удиртгал