Яагаад Герман улс гэж

Яагаад Герман улс гэж

Герман улсын мэргэжлийн хосолмол тогтолцоо нь өндөр ур чадвартай, хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэдэг гэдгээрээ алдартай юм.

Герман улс нь урлаг, эдийн засаг, байгалийн шинжлэл, физик, техникийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх боловсон хүчин бэлтгэдэг бөгөөд жил бүр 230 мянга орчим гадаад оюутан  Германд суралцахаар ирдэг байна. 

400 орчим германы их дээд сургууль сургалт судалгааны маш олон сайхан боломжийг санал болгодог. Британийн “Times Higher Education” сэтгүүлээс дэлхийн 200 шилдэг сургуулийн тоонд германы 24 их сургуулийг нэрлэжээ.

Энэ сайхан улсад зочлон хэл сурах, шинэ соёлтой танилцах боломж таньд ч гэсэн байна.

' Мянга сонсохоор- Нэг үз "

 

СОЁЛЫН СОЛИЛЦОО AUPAIR СОНГОСНООР

АЖИЛЛАХ: Герман гэр бүлийн өдөр тутмын амьдралд гар бие оролцон тусалж, өдөр тутмын харилцаагаар Герман хэлний мэдлэгээ сайжруулах бодит БОЛОМЖ.

СУРАЛЦАХ: Амьдрал дээр Герман хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна давхар Герман хэлний курсэд гүнзгийрүүлэн суралцах БОЛОМЖ.

АЯЛАХ: Амралтаараа халаасны мөнгөөрөө аялалаа санхүүжүүлж Европ тивээр аялах БОЛОМЖ.

      ХАМГИЙН БАГА ЗАРДАЛ 3,7 сая ₮ - ХАМГИЙН БОГИНО ХУГАЦАА  4 сар - Банкны БАТАЛГАА шаардахгүй - ГЕРМАН ЯВАХ ГАРЦ

 

ГЕРМАНД ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ 5 ШАЛТГААН

Сайн сургалт: Сургалт, судалгааны өндөр чанар. Дэлхийн 200 шилдэг сургуулийн тоонд германы 24 их сургуулийг нэрлэжээ.

 Олон улсад: Олон улсын жишигт нийцсэн, сонирхолтой сургалтын хөтөлбөр. Германы их, дээд сургуулиудад олон улсад чиглэсэн бакалавр, мастер, докторын сургалтын  хөтөлбөр байдаг бөгөөд  жишээ нь, англи юмуу франц хэлээр суралцаж төгсөх боломжтой.

Сургалтын төлбөр маш бага: Бусад олон орноос өөр нь германы улсын их, дээд сургуульд анх удаа сурахад сургалтын төлбөр төлөхгүй.

Мэргэжлээрээ өсөн дэвших өндөр боломж: Таны хувьд германд мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвжих анхны алхам чинь байж болох юм.

Амьдралын нөхцөл маш сайн: Герман улс бол амьдралын стандарт маш өндөр, эртний баялаг соёлын түүхтэй, ард иргэд нь нэгэн хэвийн биш, аюулгүй орон юм.

 

AUSBILDUNG СОНГОХ 5 ШАЛТГААН

Герман улсад Соёлын солилцоогоор байх хугацаандаа дараах алтан боломжийг атгаж авна.

Хангалттай дадлага хийх: Онол дадлага хослуулан суралцах нь сурах хүслийг хоёр дахин нэмэгдүүлнэ. 

Элсэн суралцах боломж: Залуу боловсон хүчин, залгамж халаа эрэлттэй байдаг. 2019 оны 1-р сард л гэхэд 69,700 суралцагчийн орон тоо сул орхигдсон байна. 

Орлого: Суралцахын зэрэгцээ цалин авна. Германд дунд мэргэжлээр сурч эхэлсэн өдрөөс орлоготой болно.

Ажлын гараа: Ажилд орох өндөр магадлалтай. Мэргэжлийн боловсрол эзэмшисэн байх нь германы хөдөлмөрийн зах зээлд гарах тийз чинь байх болно. 

Хэтийн төлөв: Ажил мэргэжлээрээ ахиж дэвших боломж сайтай. Мэргэжлийн боловсрол эзэмшсэнээр та ирээдүйд маш сайн бэлтгэгдсэн байх болно.