1969 онд Европын зөвлөлөөс баталсан “Aupair-н ажил үүргийн гэрээ”-ний олон чухал шалгуурыг ХБНГУ-д маш нарийн дагаж мөрддөг байна.
ХБНГУ 1972 онд энэхүү гэрээнд нэгдэж гарын үсэг зурсан байдаг.
“Au-pair” гэдэг нь франц хэлнээс орж ирсэн үг бөгөөд “ижил тэгш эрхтэй байх” гэсэн утга илэрхийлнэ.
Германд “Au-pair”-р ирснээр та герман хэлний мэдлэгээ мэдэгдэхүйц сайжруулахаас гадна, германы нэгэн хүлээн авагч гэр бүлээр дамжуулан тус орны зан заншил, соёлтой танилцах хамгийн сайхан боломжийг атгана.
“Au-pair” -н хувьд чамайг хүлээн авагч гэр бүл чинь гэр бүлийн нэгэн гишүүн шигээ л хүлээн авах болно.
Та хүүхэд харж, гэрийн ойр зуурын ажилд тусална.
Харин хүлээн авагч гэр бүл герман хэлний мэдлэгийг тань сайжруулж, герман соёлтой илүү сайн таниулахад туслах болно.
Гуравдагч орноос ирсэн Aupair
Гуравдагч орнуудаас ирэх Aupair нарын хувьд оршин суух зөвшөөрөл буюу виз шаардлагатай.
Герман улсад Aupair-аар ажиллахаар явах гэж байгаа хүмүүс өөрийн орон дахь ХБНГУ-ыг төлөөлж буй байгууллага болох ЭСЯ болон консулын газарт виз хүсэх ёстой.
Хилээр орж ирсний дараа орон нутгийн гадаадын иргэн харъяат хариуцсан алба Оршин Суух Зөвшөөрөл олгох ба визийн хугацаа дуусахаас өмнө оршин суух зөвшөөрөл хүсэх ёстой.
Европын Холбоо, Европын эдийн засгийн бүсийн орнууд болон Швейцарь улсаас ирсэн Au-pair-н хувьд хөдөлмөр эрхлэлтийн албаны зөвшөөрөл шаардахгүй.
ЗАЛУУ НАСАНДАА ГАЗАР ҮЗ, ХЭЛ СУР, ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ.
The European Agreement on Au Pair Placement is an international agreement within the Council of Europe, originally signed in Strasbourg, France on 24 November 1969. It came into force on 30 May 1971, and regulates au pair placements. It states that the placed person shall neither be seen as a traditional employed domestic worker nor as a traditional student.[1]
Энэ линкээр холбогдож Европын Зөвлөлийн баталсан Aupair тухай Олон улсын гэрээтэй танилцах боломжтой. https://www.coe.int/en/web/conventions/full-list/-/conventions/treaty/068
1969 онд Европын зөвлөлөөс баталсан “Aupair-н ажил үүргийн гэрээ”-ний чухал чухал шалгуурыг ХБНГУ-д үлэмж хэмжээгээр дагаж мөрддөг байна. Доорхи линк рүү хандаж харна уу. https://www.arbeitsagentur.de/unternehmen/arbeitskraefte/au-pair
Aupair-н ажил бол мөнгө олдог ажил биш, харин амьдралын гайхалтай туршлага хуримтлуулах боломж бүхий хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа юм.
Хариуцлагатай, хүүхдэд хайртай, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх сонирхолтой байх
Гэрийн ойр зуурын ажилд тусалж, гэр бүлийн өдөр тутмын амьдралд оролцох
Эрүүл мэндийн байдал сайн байх, хүүхдүүдтэй ажиллахад саад болохгүй байх
Хэрэв та Европын Холбооны гишүүн орны иргэн биш бол виз хүсэх шаардлагатай
18-26 насны, дор хаяж герман хэлний A1 төвшний мэдлэгтэй, хүүхэдгүй байх ёстой.
Aupair- аар нэг жил ажиллах ёстой. Хугацааг дахин сунгах боломжгүй.
Харин өөр төрлийн хөтөлбөрөөр визээ 1-3 жилээр сунгах боломжтой.
Гэр ахуй ойр зуурын ажилд туслах болон хүүхэд харах (үндсэндээ өдөрт дээд тал нь 6, долоо хоногт 30 цаг ажиллана.)
Долоо хоногт хамгийн багадаа нэг өдөр чөлөөтэй буюу ажлын бус өдөр гаргах
Хэлний курс, соёлын арга хэмжээ, экскурсэд оролцох цаг гаргах, чөлөө олгох
Герман хэлний курсийн төлбөрт зориулж хүлээн авагч гэр бүл сар бүр 50 евро буюу 12 сарын хугацаанд 600 евроны санхүүгийн туслалцаа үзүүлнэ
Дөрвөн долоо хоногийн цалинтай амралт (Нэг жилээс бага хугацаагаар ажиллах бол: бүтэн сар тутамд ажлын хоёр өдөр),
Эрүүл мэндийн, ослын даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна
Гэр ахуйн ажлын хугацаанаас үл хамааран тодорхой хэмжээний халаасны мөнгө олгох (одоогийн байдлаар сард 260 евро),
Хүлээн авагч гэр бүлийн зүгээс хоол хүнс, тохирсон амьдрах газар (үндсэндээ зочин гэр бүлийн гэрт өөрийн гэсэн өрөөтэй байх)-аар хангана
Хоёр талын эрх, үүргийн талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулна
Герман хэлний курст суралцах боломж
Бүх “Au-pair” чөлөөт цагаараа герман хэлний курс болон соёл, оюун ухааны чадвар хөгжүүлэх сургалтанд хамрагдах боломжтой. Хүлээн авагч гэр бүл чинь хэлний курсэд явахад шаардлагатай цагийг чинь гаргаж өгнө.
Ихэнх “Au-pair” долоо хоногт хоёр удаа хэлний курсэд явдаг. Харин хүлээн авагч гэр бүл хэлний курсын зардалд сар болгон 50 евро дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Нэг жилд 600 Евроны дэмжлэг хэлний курсын төлбөрт үзүүлнэ. Илүү гарсан хэлний курсийн төлбөрийг чи өөрөө хариуцна. Сургалтын төлбөр 250-600 Еврогийн хооронд байдаг.
Соёлын солилцооны хөтөлбөрийн дараах боломжууд:
САЙН ДУРЫН НИЙГМИЙН АЖИЛ (FSJ): д хамрагдсанаар сайн үйлс хийх, өөрийн бие даасан байдал, өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олж авах, ирээдүйн зорилгоо тодорхой болгох, практик туршлага олж авах боломжтой. Нийгэм дэхь сайн дурын оролцоо нь Ausbildung суралцахаар өргөдөл гаргахад маш чухал ач холбогдолтой.
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ (AUSBILDUNG): Герман улсад онол, практик хосолсон 324 орчим мэргэжлийн сургалт - Ausbildung байдаг. Суралцаж эхэлсэн эхний өдрөөсөө л тэтгэлэгт цалин авч, 3 жилийн хугацаанд суралцан мэргэжлийн үнэмлэхтэй болж ажил мэргэжлийн зах зээлд гарч ажиллахад бэлтгэгдэж төгсөнө.
АВСТРИ УЛСАД AUPAIR-ААР АЖИЛЛАХ: Хэрэв та Австрийн их сургуульд суралцахаар төлөвлөсөн бол Австри улсад нэг жил Aupair-аар ажиллах нь хамгийн оновчтой шийдвэр байх болно. Их сургуулийн хэлний бэлтгэлийн дундаас дээш түвшинд суралцахад дөхөм болно. Мөн их сургуульд суралцахтай холбоотой гарах нэн шаардлагатай зардлууд болох бичиг баримт баталгаажуулалтын төлбөр, сургалтын төлбөр, амьдрах байрны барьцаа эхний сарын түрээс гэх мэт зардлуудаа нэг жилийн Aupair -аар ажилласан халаасны мөнгө болох 16 сая орчим төгрөгөөсөө санхүүжүүлэх боломжтой болдог.
АВСТРИЙН ИХ СУРГУУЛЬ: Дэлхийн шилдэг сургуулиудын чансаанд Австрийн хэд, хэдэн их, сургуулиуд багтдаг. Нийслэл Вена хот дэлхийн амьдрахад таатай хотуудын жагсаалтын нэг хоёрт сүүлийн хэдэн жил дараалал бичигдэж байна. Ажиллах эрхтэй, оюутан бүр эрүүл мэндийн даатгалтай, тайван амгалан стрессгүй газар. Австрийн боловсролын чанар дэлхийд өндөрт тооцогддог.