Герман улсад Aupair (буюу хүүхэд асрагч)-аар ажиллах нөхцөл

“SUMMER 2022 – AU-PAIR IN GERMANY” бүртгэл эхэллээ.

Одоо бүртгүүлээд 2022 оны ЗУН - Герман улс руу Au_pair-аар ажиллаж, суралцахаар явах боломжийг бүү алдаарай.

Eрдөө 20 оролцогч бүртгэнэ.

НАТУРШУТЦ МОНГОЛ КОМПАНИ

Яагаад тус байгууллагыг сонгох гэж?

  • “IAPA-International Au Pair Assiciation” холбооны Монгол дахь итгэмжлэгдсэн цор ганц төлөөлөгч_байгууллага
  • “IAPA-International Au Pair Assiciation”холбооны итгэмжлэгдсэн гишүүн болоод хэдийнээ 10 жил болсон ба энэ жил Longstanding Member боллоо.
  • 17 жилийн турш Олон улсын Соёлын солилцооны Au-Pair хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

 

AU-PAIR АЛБАН ЁСНЫ ВИЗТЭЙ ХӨТӨЛБӨР

Гуравдагч орноос ирсэн Aupair

Гуравдагч орнуудаас ирэх Aupair нарын хувьд оршин суух зөвшөөрөл буюу виз шаардлагатай. Герман улсад Aupair-аар ажиллахаар явах гэж байгаа хүмүүс өөрийн орон дахь ХБНГУ-ыг төлөөлж буй байгууллага болох ЭСЯ болон консулын газарт виз хүсэх ёстой.

Хилээр орж ирсний дараа орон нутгийн гадаадын иргэн харъяат хариуцсан алба Оршин Суух Зөвшөөрөл олгох ба визийн хугацаа дуусахаас өмнө оршин суух зөвшөөрөл хүсэх ёстой.

Европын Холбоо, Европын эдийн засгийн бүсийн орнууд болон Швейцарь улсаас ирсэн Au-pair-н хувьд хөдөлмөр эрхлэлтийн албаны зөвшөөрөл шаардахгүй.

ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

Хариуцлагатай, хүүхдэд хайртай, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх сонирхолтой байх

Гэрийн ойр зуурын ажилд тусалж, гэр бүлийн өдөр тутмын амьдралд оролцох

Эрүүл мэндийн байдал сайн байх, хүүхдүүдтэй ажиллахад саад болохгүй байх

Хэрэв та Европын Холбооны гишүүн орны иргэн биш бол виз хүсэх шаардлагатай

18-26 насны, дор хаяж герман хэлний A2 төвшний мэдлэгтэй, гэрлээгүй, хүүхэдгүй байх ёстой.

Aupair (Хүүхэд асрагч)-аар ажиллах нөхцөл

Aupair- аар нэг жил ажиллах ёстой. Хугацааг дахин сунгах боломжгүй. Харин өөр төрлийн хөтөлбөрөөр визээ 1-3 жилээр сунгах боломжтой.

  1. Гэр ахуй ойр зуурын ажилд туслах болон хүүхэд харах (үндсэндээ өдөрт дээд тал нь 6, долоо хоногт 30 цаг ажиллана.)
  2. Долоо хоногт хамгийн багадаа нэг өдөр чөлөөтэй буюу ажлын бус өдөр гаргах
  3. Хэлний курс, соёлын арга хэмжээ, экскурсэд оролцох цаг гаргах, чөлөө олгох
  4. Герман хэлний курсийн төлбөрт зориулж хүлээн авагч гэр бүл сар бүр 50 евро буюу 12 сарын хугацаанд 600 евроны санхүүгийн туслалцаа үзүүлнэ
  5. Дөрвөн долоо хоногийн цалинтай амралт (Нэг жилээс бага хугацаагаар ажиллах бол: бүтэн сар тутамд ажлын хоёр өдөр),
  6. Эрүүл мэндийн, ослын даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна
  7. Гэр ахуйн ажлын хугацаанаас үл хамааран тодорхой хэмжээний халаасны мөнгө олгох (одоогийн байдлаар сард 260 евро),
  8. Хүлээн авагч гэр бүлийн зүгээс хоол хүнс, тохирсон амьдрах газар (үндсэндээ зочин гэр бүлийн гэрт өөрийн гэсэн өрөөтэй байх)-аар хангана
  9. Хоёр талын эрх, үүргийн талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулна

 

БАЙР, ХООЛ, АМЖИРГААНЫ ЗАРДАЛ

Байр, хоолны зардал, даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна.

Au-pair тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Өрөө нь тавилга эд хогшилтой байна. Мөн тухайн гэр бүлийн гишүүдийн адил хүнсээр хангагпах ба хоолны цагуудад хамт хооллоно. Өдрийн 3 хоолтой.

Герман Улсад их/дээд сургуульд, хэлний курсэд суралцах үндэсний виз мэдүүлэхэд амьжиргааны баталгаа шаардлагатай. Хязгаарлагдмал эрхтэй данс (Sperrkonto) нээлгэж оршин суух эхний жилд нэг сарын 853,00 евро буюу нэг жилийн баталгаа болох 10.236,- еврог дансандаа байршуулсан байна.

Харин Соёлын солилцооны хөтөлбөрийн нэг жилийн амьжиргааны баталгааг хүлээн авагч гэр бүл Aupair-н гэрээгээр хариуцдаг болно. Тийм учраас ямар нэгэн банкны баталгаа болон орлого нотлох бичиг баримт шаарддаггүй болно.

 

ХАЛААСНЫ МӨНГӨ

Aupair-аар ажиллахын зорилго нь хэлний болон тухайн оронтой илүү сайн танилцсанаар ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхэд оршино.

Иймд Aupair нь хөдөлмөрийн хөлс бус, харин халаасны мөнгө авна. Халаасны  мөнгө нь тухайн ажлын үргэжлэх хугацаанаас үл хамааран сарын 280 евро байна. Нэг жилд 3360 Евро буюу 11 сая орчим төгрөг. Германы аль нэг банкинд очин данс нээлгэж сар бүр дансаар халаасны мөнгө хүлээн авна. 

Халаасны мөнгө бол чиний хувийн хэрэглээний зардалд зориулсан мөнгө тул чөлөөт цаг болон зарим шаардлагатай зүйлдээ зарцуулаарай:  Хэлний курс  Амралт, зугаалга  Үзвэрийн билет  Унааны зардал  Косметик  Хувцас  Гар утас  Аялал г.м.

Зочин оронд хүрэлцэн ирэх болон эх орондоо буцах зардлыг Aupair өөрөө төлнө.

Соёлын солилцооны хөтөлбөрийн нэг жилийн амьжиргааны баталгааг Хүлээн авагч гэр бүл Aupair-н гэрээгээр хариуцдаг болно. Тийм учраас ямар нэгэн банкны баталгаа болон орлого нотлох бичиг баримт шаарддаггүй болно.

 

ГЕРМАН УЛСАД СУРАХ КУРСЫН ТӨЛБӨРИЙН ТУСЛАЛЦАА

Бүх “Au-pair”  чөлөөт цагаараа герман хэлний курс болон соёл, оюун ухааны чадвар хөгжүүлэх сургалтанд хамрагдах боломжтой.  Хүлээн авагч гэр бүл чинь хэлний курсэд явахад шаардлагатай цагийг чинь гаргаж өгнө.

Ихэнх “Au-pair” долоо хоногт хоёр удаа хэлний курсэд явдаг. Харин хүлээн авагч гэр бүл хэлний курсын зардалд сар болгон 50 евро дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Нэг жилд 600 Евроны дэмжлэг хэлний курсын төлбөрт үзүүлнэ. Илүү гарсан хэлний курсийн төлбөрийг чи өөрөө хариуцна. Сургалтын төлбөр 250-600 Еврогийн хооронд байдаг. 

 

ЧӨЛӨӨТ ЦАГ, АМРАЛТ, АЯЛАЛ

Чөлөөт цаг: Au-pair нь 7 хоногт 1 бүтэн 1 хагас өдөр амардаг. Голдуу амралтын өдрүүдэд амарна.

Ээлжийн амралт: Au-pair нь бүтэн нэг жил тухайн айлдаа байгаа тохиолдолд 4 долоо хоногийн амралт авах эрхтэй бөгөөд энэ хугацаандаа сарын халаасны мөнгө авна. Нэг сард 2 өдрийн амралт олгох зохицуулалтай. 12 сарын хугацаандаа амралтаа нэг дор биш хэсэгчлэн авах боломжтой.

Аялах: Амралтаараа Европын орнуудаар Au-pair визээрээ аялах боломжтой. Au-pair виз нь Германы Үндэсний буюу оршин суух виз тул Шенген-визийг давхар агуулдаг учраас Шенгений гэрээний орнуудад хагас жилдээ дээд тал 90 хоног зорчих боломжтой юм. Парисын 3 шөнө/4 өдрийн Автобусны групп аялал 169 Евро байх жишээтэй. 

ЗАЛУУ НАСАНДАА ГАЗАР ҮЗ- ДЭЛХИЙТЭЙ ТАНИЛЦ

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ:

Au-pair бүр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг. Энэхүү даатгалыг хүлээн авагч гэр бүл хийлгэдэг бөгөөд нэг жилийн хугацаанд төлбөрийг бас төлдөг. Даатгалын жилийн төлбөр ойролцоогоор 516 Евро болдог.

Эрүүл мэндийн зарим үйлчилгээг даатгал хариуцахгүй!  Жишээ нь: шүд ломбодох, шүдний гажиг засах аппарат чангалах гэх мэт. 

 

ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА:

“Au-pair” ажиллах хугацаа хамгийн багадаа 6 сар, дээд тал нь 12 сар байдаг. Европын Холбооны улсын иргэн бол 3 сарын хугацаагаар л ирж болно.

Хэдий чинээ удаан хугацаагаар байх боломжтой байна, хүлээн авагч гэр бүл олох боломж нь төдий чинээ өндөр байна. Бараг бүх хүлээн авагч гэр бүл 12 сараар ирэх “Au-pair”-ыг илүүд үздэг.

 

ГЕРМАН УЛС ЯВТАЛ ЗАРЦУУЛАХ ХУГАЦАА:

Герман хэлний мэдлэггүй тохиолдолд: 

Герман хэлний эрчимжүүлсэн 12 долоо хоног буюу 3 сарын сургалтанд хамрагдана. 

Урилга хүлээн авах, виз мэдүүлэх ажиллагаа 1-2 сарын хугацаа шаардагдана

Нийтдээ 6 сарын хугацаанд Герман улс руу явах боломжтой 

Герман хэлний мэдлэгтэй тохиолдолд багадаа 3 сарын хугацаа шаардлагатай. 

Гэхдээ ковид цар тахалтай холбоотойгоор хугацааг нарийн тогтоох боломжгүй. Хамгийн чухал нь Герман хэлний суурь мэдлэгээ эх орондоо хямд зардлаар сурч хангалттай сайн мэдлэгийг олж авснаар дараагийн зорилгодоо хүрэх цаг хугацааг богиносгож чадна.

 

НИЙТ ГАРАХ ЗАРДАЛ:4,058,500.00₮  

Үйлчилгээний төлбөр/ тус байгууллагын үйлчилгээнд төлөх төлбөр/: 1,666,000

  • Герман хэлний А1 шатны ЦАХИМ сургалт- 10 долоо хоног 
  • Герман хэлний АНХАН А1 шатны ДҮРМИЙН Видео сургалт- 28 багц хичээл- 1 жилийн хугацаатай
  • Герман хэлний А2 ДҮРМИЙН Видео сургалт- 18 багц хичээл, 1 жилийн хугацаатай
  • Герман хэлний В1.1+В1.2 ДУНД шатны ДҮРМИЙН видео сургаль - 23 багц хичээл-1 жилийн хугацаатай

Үнэд багтаагүй зардал: 2,392,000.00₮ 

  • Герман хэлний шалгалтын хураамж 130,000₮
  • Визний төлбөр /75 Евротой тэнцэх төгрөг тухайн өдрийн ханшаар/  265,000₮
  • Онгоцны тийз / Үндэсний виз тул нэг талдаа билетээ авч болно/:  2,000,000₮

 

АУПАЙР ХӨТӨЛБӨРИЙН ДАРАА:

Герман улсад Au_pair хөтөлбөрөөр Нэг_жил орчинд- Герман_хэлээ_сурангаа- ажиллаад дараа жилээс нь ШУУД үргэлжлүүлэн

Герман улсдаа СУВИЛАХУЙН чиглэлээр (Ausbildung) Аусбилдунг хийж Мэргэжил эзэмшиж хөдөлмөрийн зах зээлд шууд ажлын байхаар хангагдах боломж нээгдэнэ:

  • Сургалтын_төлбөргүй
  • Суралцах хугацааны цалин өндөр
  • Сар бүр_1200 Евро тэтгэлэгт_цалин
  • Олон улсын сургалтын_хотхон
  • Дижитал_тоног төхөөрөмж бүхий анги танхим

Онол, практик хосолсон сургалтын хөтөлбөрөөр суралцаж #Европ даяар улсын хэмжээнд хүлээн #зөвшөөрөгдсөн #сувилагчийн_мэргэжил_эзэмших боломжийг зөвхөн бид та бүхэнд олгож байна.

ЭСВЭЛ

Австри улсад худалдааны_сургуульд суралцаж, худалдааны чиглэлээр мэргэжил эзэзмшсэнээр Австрийн хөдөлмөрийн зах зээлд шууд гарж ажиллах боломжийг олгож байна:

  • Сургалтын төлбөргүй
  • Элсэлтийн шалгалтгүй
  • Ажиллахын зэрэгцээ-Сурах боломж
  • Хос хэлний болон мэдээллийн технологийн мэдлэг, чадвар эзэмших
  • Амьдралд практикт чиглэсэн эдийн засаг, бизнесийн сургалт
  • сургалтын таатай орчин, орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий сургалтанд орчинд ЕРДӨӨ_4_семестр суралцаад, Европын Холбооны хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг дипломын_зэрэгтэй төгсөнө.