Австри улсад Aupair ( хүүхэд асрагчаар) ажиллах боломж

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Герман улсад нэг жил Au-pair ажилласан туршлагатай байх 
  • А2 дээш хэлний мэдлэгтэй байхыг шаардана 
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх - тухайн улсын соёлыг сонирхдог байгаад зогсохгүй, тухайн улсад ажиллаж амьдрах хугацаандаа аливаа зүйлийг сурах хүсэл эрмэлзэлтэй байх 
  • Хариуцлагатай, хүүхдэд хайртай, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх сонирхолтой байх
  • Гэрийн ойр зуурын ажилд тусалж, гэр бүлийн өдөр тутмын амьдралд оролцох 
  • Эрүүл мэндийн байдал сайн байх, хүүхдүүдтэй ажиллахад саад болохгүй байх - Ял шийтгэлгүй байх 
  • 18-26 насны, хүүхэдгүй байх

АЖИЛЛАХ НӨХЦӨЛ:

  • Хүүхэд харах, гэрийн ажилд туслах нийт цаг долоо хоногт - 18 байх 
  • Танд долоо хоногт 1,5 дараалсан өдөр амрах эрхтэй
  •  Хуулинд заасан баярын өдрүүдэд үндсэндээ чөлөөтэй бөгөөд эсвэл өөр өдөр амарч болно. 
  •  Хүлээн авагч айлын зүгээс танд хувийн өрөө гаргаж өгөх 
  • Тухайн айлд байх хугацааны хоол ундны зардлыг хариуцна. 
  • Халаасны мөнгө 2022 онд сарын 485,86 Евро болж нэмэгдсэн байна. 
  • Та жилд нийт 15 удаагийн хөдөлмөрийн хөлс авах эрхтэй 
  • Хүлээн авагч айл нь Au-pair-н хувийн эрүүл мэндийн даатгал хийлгэх 
  • Даатгалын төлбөрийг Au-pair өөрөө төлнө. 
  • Ихэнх тохиолдолд хүлээн авагч гэр бүл чинь даатгалыг төлж, сарын халаасны мөнгө/цалингаас чинь суутгадаг.

ХАЛААСНЫ МӨНГӨ/ЦАЛИН:

  • Зочин айлд ажилласан цалин буюу халаасны мөнгө 485,86 EURO сар бүр авна. /2021 оны халаасны мөнгөний баталсан хэмжээ/
  • Нэг жилд 15 сарын цалин бодогдоно. Нийтдээ 7137,9 EURO буюу 21 сая гаруй төгрөг болно. 

ГЕРМАН ХЭЛНИЙ КУРСТ СУРАЛЦАХ:

  • Герман хэлний курсэд суралцах эрхтэй. Хүлээн авагч гэр бүл курсын төлбөрийн 50%-ийг төлөх үүрэг хүлээдэг. 
  • Герман хэлний курсын төлбөр янз бүр байдаг. Дундажаар 250 Евро-600 Евроны хооронд. 
  • Мөн хэлний курсэд явах унааны тасалбарыг төлнө. Хүлээн авагч гэр бүлийн ойролцоо байрлах хэлний курст явах нөхцөл энэхүү унааны зардлыг төлдөг.

ЧӨЛӨӨТ ЦАГ, АМРАЛТ

  • Зочин айлын зүгээс танд хувийн өрөө гаргаж өгөх ба тухайн айлд байх хугацааны хоол ундны зардлыг хариуцна. 
  • Та гэрийн туслах ажилчинд зориулсан хуулийн (Hausgehilfen- und Hausangestelltengesetz - HGHAG) дагуу бага ажиллах ба тус хууль нь ээлжийн амралт (жилд ажлын 30 хоног) болон өвдсөн тохиолдолд цалин хөлсөө үргэлжлүүлэн төлөх зэрэг харилцааг зохицуулдаг.
  • Aupair-визээр Европын улс орнууд дотор чөлөөтөй аялах эрхтэй. Парис хоттой танилцах 3 шөнө//4 өдрийн Групп-Автобусны аялал гэхэд ердөө 169 Евро байх жишээтэй. Аялал бол маш хямд. ЗАЛУУ НАСАНДАА ГАЗАР ҮЗ, ДЭЛХИЙТЭЙ ТАНИЛЦ

БАЙР, ХООЛ, АМЖИРГААНЫ ЗАРДАЛ

  • Байр, хоолны зардлыг хүлээн авагч гэр бүл хариуцна.  Au-pair нь тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Мэдээж өрөө нь тавилга эд хогшилтой. Мөн тухайн гэр бүлийн гишүүдийн адил хүнсээр хангагдах ба хоолны цагуудад хамт хооллоно. 
  • Герман, Австри улсын их/дээд сургуульд, хэлний курсэд суралцах үндэсний виз мэдүүлэхэд амьжиргааны баталгаа болох 10.236 Евро (арван мянга хоёр зуун гучин зургаа евро ) дансандаа байршуулахыг шаарддаг. 
  • Харин Соёлын солилцооны хөтөлбөрт дээрх амжиргааны зардлыг хүлээн авагч гэр бүл Aupair-н гэрээний дагуу байр, хоол, даатгалыг хариуцдаг.  Ямар ч банкны батлан даалтгүй "Орчин нь нэг жил хэл сурах, соёлтой танилцах" хөтөлбөр өөр хаа ч байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ:

  • Au-pair бүр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг. Энэхүү даатгалыг хүлээн авагч гэр бүл хийлгэдэг.  Харин даатгалын төлбөрөө Au-pair өөрөө төлдөг зохицуулалттай байдаг нь Герман улсаас өөр юм.  Даатгалын хугацаа нь таны хилээр нэвтрэн орсон өдрөөс эхэлнэ. 

ХОЛБООТОЙ ЗАРДАЛ:

  1. Герман улсад ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд танд давуу тал бий болно. Цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэнэ. Зөвхөн оршин суух зөвшөөрлийн төлбөр төлнө. Маш богино хугацаанд 1-2 сарын дотор амжина. Нөхцөл байдалтай холбоотой короно түргэвчилсан тест өгнө.  
  2. Харин Монгол улсаас виз мэдүүлэх тохиолдолд дараах зардлуудыг нэмэлтээр тооцох хэрэгтэй. Бичиг баримтын баталгаажилтын төлбөр/ Австрийн өргөмжит Консулын газарт 160 Евро, Визний хураамж 120 Евро, Оршин суух зөвшөөрлийн төлбөр 110 Евро, Бээжин рүү бичиг баримтаа илгээх шуудангийн зардал/
  3. Зуучлалын төлбөр Австрийн томоохон их сургуулийн хотуудаас айл хайлгах тохиолдолд 350 Евро байна. Харин бусад газраас 250 евро төлнө.

 

ХӨТӨЛБӨРИЙН ДАРААХ БОЛОМЖ:

Австри улсад HAK/HAS-худалдааны сургуульд суралцаж, худалдааны чиглэлээр мэргэжил эзэзмшсэнээр Австрийн хөдөлмөрийн зах зээлд шууд гарж ажиллах боломжийг олгож байна:

  • Сургалтын төлбөргүй
  • Элсэлтийн шалгалтгүй
  • Ажиллахын зэрэгцээ-Сурах боломж
  • Хос хэлний болон мэдээллийн технологийн мэдлэг, чадвар эзэмших
  • Амьдралд практикт чиглэсэн эдийн засаг, бизнесийн сургалт
  • сургалтын таатай орчин, орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий сургалтанд орчинд ЕРДӨӨ_4_семестр суралцаад, Европын Холбооны хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг дипломын_зэрэгтэй төгсөнө.

Австрийн их, дээд сургуульд бакалавр, магистерт суралцах гарц болно.

 

НАТУРШУТЦ МОНГОЛ КОМПАНИ, Утас: 9907-6906

  • “IAPA-International Au Pair Assiciation” холбооны Монгол дахь итгэмжлэгдсэн цор ганц төлөөлөгч байгууллага

    “IAPA-International Au Pair Assiciation”холбооны итгэмжлэгдсэн гишүүн болоод хэдийнээ 10 жил болсон ба 2021 оны 12 сард Longstanding Member боллоо.

    17 жилийн турш Олон улсын Соёлын солилцооны Au-Pair хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Вэбсайт: http://naturschutz.mn/